Нэмэгдсэн: 2014-11-06 08:07:33

 

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 04-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.795 хувийн өгөөжтэй, 4.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 45 020 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирснийг Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:

 

 

 

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Гендекс

14500

2

Эм Ай Би Жи           

7772

3

Голомт секьюритис       

5353

4

Ти Ди Би Капитал

5315

5

Гацуурт трейд           

5000

6

Тэнгэр капитал

3109

7

БиДиСек

1926

8

Дэү Секьюритис Монгол      

1000

9

Тулгат чандмань баян    

509

10

Стандарт инвестмент     

464

11

Монсек

62

12

Азиа Пасифик секьюритис

10

 

Нийт

45,020

 

 

Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг 2014 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь 2014 оны 11 сарын 11-ний өдөр дуусах юм. Энэхүү арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, сар бүр хүү төлөгдөх ЗГҮЦ арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх болно.

 

Мэдээллийн алба 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ