Нэмэгдсэн: 2016-03-17 09:27:00

 

                         

​Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)​-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн чадавхийг сайжруулах" төслийн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Тус хурлаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сард төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батласан юм. Төслийн багынхан ойрын хугацаанд "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" сургалт, өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, идэвхижүүлэх зорилгоор Японы өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах айлчлалыг зохион байгуулахаар боллоо.  Мөн МХБ-д бүртгэлтэй ХК, ТӨХК-уудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зэрэг ажлуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна.

Төслийн удирдах зөвлөлийн хуралд ЖАЙКА-ын Аж үйлдвэрийн хөгжил, нийгмийн бодлогын газрын ахлах зөвлөх Жиро Цунода, Монгол дах суурин төлөөлөгч Мицуми Сато болон Хорооны удирдлагууд оролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.