Нэмэгдсэн: 2014-11-24 01:17:48

 Зохицуулах байгууллагын зүгээс үнэт цаасны зах зээл, даатгал, бичил санхүүгийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээний зохицуулалтуудын талаар танилцуулга мэдээлэл өглөө. Эдгээрээс үнэт цаасны зах зээлд Засгийн газрын бондын арилжаанд арилжааны банкуудын оролцоог тодорхойлох буюу банк зөвхөн өөрийн хөрөнгөөр ЗГҮЦ-ны арилжаанд оролцдог болгосноор хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих асуудал хорооны түвшинд яригдаж байна. Даатгалын зах зээлийн тухайд эмнэлгийн байгууллагын ажиллагсдын хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон давхар даатгалын анхны үндэсний компани байгуулагдахаар ажиллаж байгаа аж. Харин банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг валютын, зээлийн, санхүүгийн гэж төрөлжүүлэх санал хэлэлцэгдэж байна. Энэхүү салбарт гарсан бас нэг ахиц бол Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд банк бус санхүүгийн байгууллага оролцохоор санамж бичигт гарын үсэг зураад байгаа бөгөөд албан ёсоор 11 дүгээр сарын 27-ноос эхлэн оролцох ажээ.

 

www.bloombergtvmongolia.com