Нэмэгдсэн: 2015-12-23 09:40:00

 

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид мөрдөх “Нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулж, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 306/307 тоот хамтарсан тушаалаар баталсан.

Даатгалын компанид мөрдөх “Нягтлан бодох бүртгэлийн заавар” нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэнэ. Үүнтэй холбогдуулан даатгалын компаниуд уг зааврыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо “Монголын нягтлан бодогчдын мэргэжлийн чадавхийг хөгжүүлэх холбоо”-той хамтран даатгалын компанийн нягтлан бодогч, актуарч болон бусад холбогдох ажилтнуудад 2 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа.