Нэмэгдсэн: 2014-11-24 00:57:55
 
Чуулга уулзалтын гол зорилго нь салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх талаар болон салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.
 
Тус чуулга уулзалтад “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал дүгнэлтийг өглөө.