Нэмэгдсэн: 2015-12-02 20:11:00
 
Сургалтын агуулга нь олон улсын компанийн засаглалын үндсэн, суурь ойлголт, зарчим, манай орны энэ талын эрхзүйн зохицуулалтын орчин, онцлог, хувьцаат компанийн мэдээллийн нээлттэй, ил тод байдал, аудитын компаниудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, түүний компанийн засаглалд үзүүлэх нөлөөлөл, жилийн үйл ажиллагааны тайлан, олон улсын санхүүгийн тайлагналын стандарт зэргийг багтаасан байна.

Оролцогчид:
Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарт аудитын үйл ажиллагаа эрхлэх аудитын компанийн ажилтнууд оролцоно.

Сургалтанд хамрагдснаар та:
  • Олон улсын компанийн засаглалын суурь зарчим, үндсэн ойлголт, манай орны эрхзүйн зохицуулалтын онцлог;
  • Хувьцаат компанийн мэдээллийн нээлттэй, ил тод байдал, мэдээллээ тогмол хүргэх үүргийн хэрэгжилтэд аудитын компанийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, анхаарах асуудлууд;
  • Хувьцаат компанийн томоохон үнийн дүн бүхий гэрээ хэлцэлүүд болон сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлд тавих аудитын хяналтын хэрхэн хэрэгжүүлэх;
  • Хувьцаат компанийн жилийн үйл ажиллагааны тайлангийн бүтэц, олон улсын стандарт зэргийн талаар бүрэн мэдээлэлтэй болно.
 
СЭДЭВ ХУГАЦАА СУРГАГЧ
Компанийн засаглалын үндсэн зарчим, ойлголт, эрх зүйн зохицуулалт 9.00-11.00 CGDC
Цайны завсарлага 11.00-11.15 CGDC
Хувьцаат компанийн томоохон үнийн дүн бүхий гэрээ хэлцэл болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд, тэдгээрийг хийхэд тавигдах шаардлага, хөндлөнгийн хяналт

11.15-12.15

СЗХ
Хувьцаат компанид  болон даатгалын компаниудад аудит хийж байгаа байдал, гарч буй нийтлэг зөрчлүүд 12.15-12.45 СЗХ
Асуулт Хариулт 12.45-13.00  
Өдрийн хоол 13.00-14.00 CGDC
Нийтэд тогтмол, нээлттэй хүргэх мэдээллийн агуулга, хүрээ 14.00-14.45 CGDC
Жилийн үйл ажиллагааны тайланг боловсруулах олон улсын сайн туршлага 14.45-15.30 CGDC
Цайны завсарлага 15.30-15.45 CGDC
Аудитын компаниуд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүд дээр хэрхэн хяналт тавьж ажиллах 15.45-16.45 CGDC ба ОУ-ийн аудитын компанийн зөвлөх
Хөндлөнгийн хяналт дотоод хяналтын  бүтцийн уялдаа холбоо 16.45-17.15 CGDC
Асуулт Хариулт 17.15-17.30  
Сургалт болох өдөр: 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 12 сарын 14-ны 17 цагт дуусна.

Бүртгэл дуусах хугацааны дотор төлбөрөө төлсөн байх шаардлагатай.
Сургалтын үнэ 140 000 төг (Өдрийн хоол, цай кофе, сургалтын материал багтсан болно.)

Сургалтын төлбөрийг дараах дансанд тушаана уу. ХААН БАНК, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, 50 2127 9390

Сургалт болох газар: СЭЗДС

Асуух тодруулах зүйл байвал бидэнтэй холбоо барина уу.
Утас: 7000 8084, 88978179

http://cgdc.org.mn/registration-surgalt-czh.aspx