Нэмэгдсэн: 2015-11-20 11:35:00

Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА-ийн төсөл үндэсний /дотоод/

компаниудыг нээлттэй болгоход идэвхтэй хамтран ажиллаж байна

 

           Санхүүгийн зохицуулах хороонд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн Удирдах зөвлөлийн хурал 2015 оны 11-р сарын 20-ны өдөр болов.

                Энэхүү хурлаар ЖАЙКА-ын төслийн баг өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж дараа жил хийх ажлын төлөвлөгөөг ярилцаж баталлаа. Дэлхийн эдийн засаг хямралтай, хөрөнгийн зах зээл дээр олон компаниуд гарах бололцоо муу байгаа хэдий ч ойрын үед Монголын хөрөнгийн биржид төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниуд гарах боломжтой байгаа тухай хийсэн судалгаагаа танилцууллаа.

              Удирдах зөвлөлийн хурлын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа “Төслийн үр дүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх компаниуд нь Хөрөнгийн биржид шинээр хувьцаа гаргасанаар /IPO/ нээлттэй хувьцаат компани байхын ач холбогдол, давуу талыг ойлгуулсан сайн жишиг тогтох юм” хэмээн онцоллоо.

             Мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас гадна хөрөнгийн зах зээлд энгийн иргэн ч хөрөнгө оруулагч байх боломжтой байдаг учраас төслийн хүрээнд хөрөнгө оруулагч нарын санхүүгийн боловсролын сайжруулах зорилгогоор сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай танилцуулж Удирдах зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.