Нэмэгдсэн: 2014-12-04 08:21:02

-Хүмүүст даатгал гэдэг ойлголтыг хэрхэн төлөвшүүлэх ёстой вэ ?

Монгол улсад даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 компани байдаг. Улсын хэмжээнд даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа 3000 гаруй ажиллагсад салбарт ажиллаж байна. Даатгалын салбарын гол зорилго бол даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, учирч болох эрсдлээс сэргийлэх явдал юм.

Жилд энэ салбараас 26,5 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байдаг. Үүнээс жолоочийн хариуцлагын даатгал л гэхэд өнгөрсөн жилийн байдлаар 10,7 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон. Эндээс үзэхэд монголын ард иргэд даатгал гэдгийг ойлгож, үүнд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Иргэдийн зүгээс даатгалын ач холбогдлыг татвартай зүйрлэн ойлгох явдал бий. Энэ нь зөв ойлголт биш. Иргэн тодорхой хэмжээний төлбөр хураамжийг төлж амь нас, эд хөрөнгөө даатгуулахад учирч болох эрсдлийг бусад иргэдийн даатгуулсан хөрөнгөнөөс буюу хамтын хүчин чадлын үр дүнгээр хохирлыг  барагдуулж өгч байгаа юм.

Даатгал нь тохиолдож болох эрсдлээс хамгаалах ач холбогдолтой. Тиймээс ч олон улсын түвшинд санхүүгийн салбарын нэг үзүүлэлт болж өгдөг, мөн ард иргэдийн амьжиргаанд нийгмийн халамж, хамгааллын чанартай том үйлчилгээ болдог.

www.vip76.mn