Нэмэгдсэн: 2015-10-06 10:03:00

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан 10 дугаар сарын 2-нд хуралдаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын  зарим үйл ажиллагааны бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  Монгол Улсын 2016 оны эдийн засгийн нөхцөл байдал нь Улсын Их Хурлаас батлах 2016 оны төсөв, мөнгөний бодлоготой шууд холбоотой ба Хадгаламж, зээлийн хоршоо болон Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаан дахь эрсдэлийн түвшинг тэдгээртэй нийцүүлэн бодитойгоор үнэлж, тогтоох шаардлагатай байгааг зохицуулалтын газрууд Хорооны хуралдаанд танилцуулж, зарим бүртгэлийн хүсэлтийг хоёр сарын хугацаанд үргэжлүүлэн авахгүй байх төсөл танилцууллаа. Энэ асуудлыг гишүүд хэлэлцээд дээрх шаардлага болон нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний нэмэлт тусгай зөвшөөрөл болон Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичиг бүртгэхтэй холбоотой хүсэлтийг хоёр сараар үргэжлүүлэн 2015 оны арванхоёрдугаар сарын 04 –ний өдөр дуустал  авахгүй байхаар шийдвэрлэлээ.