Нэмэгдсэн: 2015-09-30 17:20:00

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн

өргөтгөсөнхуралдаан боллоо

 

            2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн бүрэлдлэхүүнтэй зохион байгууллаа. Энэхүү хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон хорооны холбогдох газар, хэлтсийн удирдлага оролцож, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ойрын үед Хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнгийн талаар ярилцаснаас гадна тэрээр Бодлогын зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хамтран боловсруулж, УИХ-аар батлуулахаар төлөвлөж байгаа Монгол улсын санхүүгийн зах зээлийгн 2025 оныг хүртэлхи хөгжлийнхөтөлбөрт тусгасж буй үнэт цаасны зах зээлийн ирэх 10 жилийн хөгжлийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

            Хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, сул чөлөөлтэй мөнгөн хөрөнгийг энэ зах зээл рүү оруулах, хөрөнгэ оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах эрсдлийн ( тогтоворжуулалтын)  санг бий болгох, компаниудад хувьцаат компани байхын давуу талыг ойлгуулахад чиглэсэн бодлого хэрэгтэй байгааг онцолж, нэмж үнэт цаас гаргахад бүртгэл, хяналтын зохицуулалтыг уян хатан болгох, төрийн өмчийн компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр худалдахад андеррайтерийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ярилцсан байна.

Уулзалтын үр дүнд дээр дурдсан бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн судлаачид, санхүүгийн шинжээчдийг оролцуулж, тэдгээрийн гаргасан саналуудыг тусган хөтөлбөрийн төслийг улам сайжруулах, цаашид Бодлогын зөвлөлийн идэвхитэй үйл ажиллагаагаар дамжуулж, зохицуулалтын баримт бичгийг батлахад олон ниийтийн санал бодлыг тусгадаг байх хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж ажиллахаар тохиролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО