Нэмэгдсэн: 2014-11-13 01:11:40

 Баянхонгор аймгийн Бууцагаан суманд байгуулсан анхны жишиг дундын хоршоог Улаанбаатар хот дахь ХААБ-ийн төв сервертэй холбосон байна. Өөрөөр хэлбэл орон нутгаас анх удаа брокерийн пүүсээр дамжуулан онлайнаар малын арилжаа хийлээ. Арилжаагаар малчид 1000 орчим мал арилжих саналтай байсан ч худалдах 1333, авах 2355 малын санал иржээ. ХААБ-ийн тооцоолсноор Баянхонгор аймаг жилд 50 мянган малыг зах зээлийн эргэлтэд оруулж, хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн арилжаа хийх боломжтой юм байна. Цаашид 21 аймгийн 330 сумыг ХААБ-ийн төв сүлжээтэй холбож арилжааг ирэх оноос эхлэхээр төлөвлөжээ. Дашрамд дурдахад ХААБ-ийн энэ лхагва гарагийн арилжаагаар 1.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, 21 тонн ноолуур борлуулжээ. Энэ нь өмнөх өдрийн арилжаанаас 600 сая төгрөгөөр илүү дүн юм.

 

Э.Нарантунгалаг

 

www.bloombergtv.mn