Нэмэгдсэн: 2015-09-14 10:15:00

Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн зааврыг шинэчлэн баталлаа 

 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 22 дугаар хуралдаан энэ сарын 11-ны өдөр болж нийт есөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, “Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр даатгалын компаниуд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/ болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-д нийцүүлэн нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэн гаргах боломжтой боллоо. Даатгагчийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд тусгагдсан Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.