Нэмэгдсэн: 2014-11-12 00:30:57

Одоогоор улсын хэмжээнд ердийн даатгалын чиглэлээр 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани нь бүгд тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьдаг ажээ. Энэ дагуу тус хороо даатгалын компаниуд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг нэгтгэн гаргасан байна. Даатгалын компани бүр харилцагчдаа нөхөн төлбөр олгох журам нь харилцан адилгүй тул нөхцөл журамтай нь бүрэн танилцаж байж даатгалын компанитай гэрээ байгуулж байхыг албаныхан анхаарууллаа. Компаниудын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг ЭНД дарж харах боломжтой.

Б.МИШЭЭЛ

 

 

www.news.mn