Нэмэгдсэн: 2015-08-18 13:59:00

Хадгаламж зээлийн хоршоод туршлагаа солилцов

 

 АХБ-ны шугамаар хэрэгжиж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд орон нутагт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ХЗХ-дыг салбарын хэмжээнд сурталчлан таниулах, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ХЗХ-ны салбарыг хөгжүүлэх, удирдлага, ажилтнуудыг чадавхижуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Сайн туршлага хөгжлийн үндэс” туршлага судлах өдөрлөгийг 2015 оны 8 дугаар сарын 13-14 ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур суманд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Хоршоодын сургалт мэдээллийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт  орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 8 аймгийн 32 ХЗХ-дын 68 удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан оролцож, 2015 оны улсын шилдэг хоршоо болох  Архангай аймгийн Өгийнуур сумын “Өгийн Мандал ХЗХ”-ны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлагыг судлахын зэрэгцээ Арвиндэм, Сүлдэт өндөр, Мандах найзууд ХЗХ-оод туршлагаа танилцуулсан юм. 

Туршлагын үеэр ХЗХ-дын дунд АХА тэмцээн зохион байгуулсан нь өдөрлөгийг илүү үр өгөөжтэй, сонирхолтой болгосон ба энэхүү тэмцээнд Төв аймгийн “Эвт жаргалант ХЗХ”-ны тэргүүлэгчдийн дарга Саруултуяа түрүүллээ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.