Нэмэгдсэн: 2015-06-17 17:20:00

Японы засгийн газрын ЖАЙКА олон улсын байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлдэг “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг  бэхжүүлэх” төслөөс сонирхолтой сургалт зохион байгууллаа.  Тус төслийн зөвлөх ноён Наканиши Хорооны ажилтнууд болон зохицуулалттай байгууллагын төлөөлөлд санхүүгийн боловсролын ач холбогдол, олон улсын туршлага харьцуулалт, оролцогч байгууллагуудын үүрэг ба зорилт сэдвээр танилцуулга мэдээлэл өгсөн юм. Тэрээр олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үр дүнтэй алхам нь Санхүүгийн зохицуулах хорооны дор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, зах зээлд оролцогчдыг хамарсан үндэсний зөвлөлийг байгуулж, хөрөнгө оруулагчийн боловсролын нэгдсэн стандарт бүхий платформ үүсгэн хамтран ажиллах гэдгийг зөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээ нь зах зээлд итгэлцэл бий болгох чиглэлээр зах зээлд оролцогчдод нэгдсэн ойлголтыг хүргэж буй цаг үеэ олсон ажил боллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.