Нэмэгдсэн: 2015-04-27 19:21:00

Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дэд дарга ноён Хиденори Мицуй 2015 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд  Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа ноён  Хиденори Мицуйг хүлээн авч уулзан, Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо.

Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дэд дарга ноён Хиденори Мицуй болон тус байгууллагын хяналт шалгалтын газрын албан хаагчид, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн "Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх" төсөлтэй хамтран СЗХ-ны хянан шалгагч нарт “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.