Нэмэгдсэн: 2015-04-27 18:35:00

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 2-13-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч сургалтанд хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсийн тоо хангалтгүй байгаа тул сургалтыг 2015 оны 3 сарын 23-наас эхлүүлэхээр хойшлууллаа. 

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /1-р төрөхийн урд талд Flamingo tower барилга, 501 тоот /-нд яаралтай ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал: 

Шинээр эрх авах хүмүүс

·         Өргөдөланкет   

·         Дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

·         Иргэний үнэмлэхний хуулбар

·         2 хувь зураг

·         Сургалтын төлбөр:

o    Брокер, дилерийн чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөгийг,

o    Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөгийг,

·         МҮЦАЭХ-ны Төрийн банкан дахь 102100172091 тоот дансанд тушаасан баримт

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд

·         Өргөдөланкет   

·         Мэргэжлийн үнэмлэхний хуулбар

·         2 хувь зураг

·         Сургалтын төлбөр:

o    Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банкан дахь 102100172091 тоот дансанд тушаасан баримт


Жич: 2013 оны 12-р сар, 2014 оны 4,5,6,7,11-р сар, 2015 оны 1,4 дүгээр саруудад эрх нь дууссан мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд сунгаагүй тохиолдолд эрхийг цуцлахыг анхаарна уу.

Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

МҮЦАЭХ

Холбоо барих утас:

70123339 

96634132