Нэмэгдсэн: 2015-04-27 18:32:00

Хорооны стратегийн зорилго болох “Олон нийтийг сургах, санхүүгийн зах зээлийн тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах” ажлын хүрээнд Ажлын албаны даргын 2014 оны 77 дугаар тушаалаар “Бичил санхүүгийн зах зээлийн нэр томъёоны тайлбар толь боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулсан. Ажлын хэсэг Люксембургийн хөгжлийн агентлагийн Мон-004 төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр тайлбар толийг боловсруулан, хэвлүүлж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодод тараагаад байна.

Та бүхэн тайлбар толийг цахим хуудасны Эрх зүйн акт цэсийн Нэр томьёо хэсгээс үзэх боломжтой. 

Тайлбар тольтой холбоотой санал, хүсэлтээ Хороонд ирүүлбэл бид баяртай хүлээн авах болно.