Нэмэгдсэн: 2015-04-27 18:27:00

Монгол Улсын даатгалын салбарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо нь Дэлхийн банкны малын индексжүүлсэн даатгалын төсөл, Энэтхэг улсын Үндэсний даатгалын академитай хамтран “Даатгалын андеррайтингийн гарын авлага бэлтгэх сургалт”-ыг 2014 оны 10 дугаар сарын 20-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ажилтнууд, даатгалын компаниудын актуарч, андеррайтерууд хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд оролцогчид сургагч багш нартай хамтран “үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, гэнэтийн осол-ындаатгалын бүтээгдэхүүнүүдийнандеррайтингийн гарын авлагыг бэлтгэж гаргаад байна.

Даатгалын андеррайтинг нь даатгалын эрсдэлийг тооцож, үнэлснээр түүнд тохирох хураамж болон даатгалд хамруулах нөхцлийг тогтоох үйл ажиллагаа юм.            

Ийнхүү даатгалын андеррайтингийн гарын авлагатай болсноор даатгалын компаниудын боловсон хүчний чадавхыг сайжруулж, тэдгээр нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, даатгалын эрсдэлийг зөв тооцох, эрсдэлийн үнэлгээг оновчтой хийх, даатгалын хураамжийг бодитой тооцож сурах давуу талтай юм.

Дээрх сургалтаас бэлтгэн гаргасан 3 төрлийн даатгалын бүтээгдэхүүний гарын авлагатай танилцана уу.

 

1.     Тээврийн  хэрэгслийн даатгалын гарын авлага

2.     Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гарын авлага

3.     Гэнэтийн ослын даатгалын андеррайтингийн гарын авлага