Нэмэгдсэн: 2015-04-27 18:25:00

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-ноос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 2-13-ны хооронд зохион байгуулахаар боллоо.  

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /1-р төрөхийн урд талд Flamingo tower барилга, 501 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

·Өргөдөл, анкет   

·Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

·Иргэний үнэмлэхний хуулбар

·2 хувь зураг

·Сургалтын төлбөр:

  1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
  2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
  3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банкин дахь 102100172091 тоот дансанд тушаасан баримт

Жич: 2013 оны 12-р сар, 2014 оны 4,5,6,7,11-р сар, 2015 оны 1,4 дүгээр саруудад эрх нь дууссан мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд сунгаагүй тохиолдолд эрхийг цуцлахыг анхаарна уу.

Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

МҮЦАЭХ 

Холбоо барих утас:

70123339

96634132 

www.masd.mn