Нэмэгдсэн: 2015-04-27 18:22:00

Санхүүгийн зохицуулах хороо, түүний дэргэдэх Люксембургийн МОН-004 төсөл болон ATTF байгууллага хамтран “Кастодианы сургагч багшийн сургалт”-ыг 2014 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Банк санхүүгийн академи дээр, 2015 оны 1 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Корпорэйт зочид буудалд нийт 2 удаа зохион байгууллаа.

Уг сургалтыг кастодиан үйлчилгээний салбарт 25 жил ажилласан туршлагатай Люксембургийн зөвлөх багш Virginia Andersonудирдан явуулсан бөгөөд амжилттай төгссөн нэр бүхий сургагч багш нарт Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа сертификат гардууллаа.

Тус сургалтанд Санхүүгийн зохицуулах хороо, “ҮЦТТТХТ” ХХК болон нэр бүхий арилжааны банкны ажилтнууд хамрагдсан бөгөөд сургагч багш нарт кастодиан үйлчилгээний талаарх мэдлэгийг баталгаажуулах, сургалт явуулах, бусдад тайлбарлан таниулах чиглэлээр тодорхой арга барил, чадварыг эзэмшүүлснээс гадна тухайн сэдвээр гарын авлага тарааж өгсөн юм.