Нэмэгдсэн: 2015-04-27 17:20:00

Санхүүгийн зохицуулах хороо нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд энэ хүрээнд хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг.

Тус Хороо АйЭЛТС (IELTS)-ын шалгалтыг авах эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын төлбөрийг 185 америк доллараар тогтоож, төлбөрийг хүлээн авсан зөрчлийг илрүүлэн, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр гүйцэтгэх шаардлага тавьсаны дүнд тус хуулийн этгээд шалгалтын төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төгрөгөөр тогтоож, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж байна.

Эх сурвалж: www.news.mn