Нүүр > Мастер файл

ББСБ-д Анхааруулга

ББСБ-ын үйл ажиллагааны "Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны сарын мэдээ"-г нөхөхдөө сарын эхний үлдэгдэл мөрөнд өмнөх сарын эцсийн үлдэгдлийг нөхөж оруулахыг анхаар!
Асууж тодруулах зүйл байвал ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 51-261659 утсанд холбогдоно уу!

ХЗХ-д Анхааруулга

Хорооны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 246 дугаар тогтоолоор “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн тогтоосон. Шалгуур үзүүлэлтийн 6.2.3-т “Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан /Хавсралт 3/; 6.2.4-т “Хадгаламж. хадгаламжийн хүүгийн судалгаа /Хавсралт 4/” шинээр оруулсан. Үүнтэй холбогдуулан Хороонд цахимаар ирүүлэх зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тайлангийн мастер файлыг шинээр татан авч бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
1. /Loan sheet/ Зээл олголт, эргэн тололт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайланд иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийг салбар бүрээр ангилж, мөнгөн дүн, олгосон этгээдийн тоо, зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хамт бүрэн бөглөх;
2. /Saving sheet/ Хадгаламж, хадгаламжийн хүүгийн судалгаа тайланд тухайн хүүгээр татан төвлөрүүлсэн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн эхний үлдэгдэл, тайлант хугацаанд татан төвлөрүүлсэн хадгаламжийн дүн, тоо /хадгаламжийн дансны тоог ойлгоно/, сарын нэрлэсэн хүү /хувиар/, тайлант хугацаанд буцаан олгосон хадгаламжийн дүн, тоо, эцсийн үлдэгдэл зэргийг бүрэн бөглөх мөн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн сарын дээд, доод хүү бөглөх. Хүүний мэдээллийг оруулахдаа жилээр биш сараар, орон хасахгүй оруулахыг анхаарна уу. /Жишээлбэл хадгаламжийн хүү сарын 1.5 хувь бол мэдээллийг 0.15 бус 1.5 байдлаар оруулах/.
Даатгалын компаниудаас бусад зохицуулалтын байгууллагууд улирлын тайлан, мэдээг холбогдох журамд заасны дагуу тогтоосон хугацаанд цахим болон цаасан хэлбэрээр Хороонд ирүүлэхийг анхааруулж байна. Жич: Тайлан, мэдээг цахимаар ирүүлэхдээ засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж буйтай холбогдуулан түр хугацаанд мастер файлыг мэйлээр илгээхгүй вебээр илгээх болсныг мэдэгдэж байна. Ингэхдээ веб сайтны вэбээр илгээх товчин дээр дарж “DCS – Тайлан хүлээн авах” системд нэвтэрч дэлгэцийн зүүн дээд буланд байрлах “ачаалах” товчийг даран мастерфайлаа хуулж өгөх боломжтой.


Мастерфайлыг хэрхэн нэрлэх заавартай энэ линк дээр дарж танилцана уу!
Байгууллагууд
Мастер файл
Стандарт
Дүрс бичлэг
Асуулт хариулт(FAQ)
Хадгаламж зээлийн хоршоод
(улирал бүр)

татах

XLS

үзэх



татах


үзэх

Даатгалын мэргэжлийн оролцогч байгууллагууд
(улирал бүр)
Үнэт цаасны зах зээлд оролцогч
мэргэжлийн байгууллагууд
(улирал бүр)
XLS

татах

Банк бус санхүүгийн байгууллагууд
(улирал бүр)
ББСБ сарын мэдээ
(сар бүр)
Хөдөө аж ахуйн биржийн арилжааны
зуучлагч /Брокер/
XLS

татах


ТАЙЛАНГ МАСТЕР ФАЙЛААР ИЛГЭЭХ СТАНДАРТ, АНХААРАХ ЗҮЙЛС

СТАНДАРТ


Файлын төрөл: Microsoft Excel 2003 байна.(Одоогоор Microsoft Excel 2007 форматаар хүлээн авахгүй)

Файлын нэр:

 

 

Үнэт цаасны мэргэжлийн оролцогчийн хувьд:

SECXXXXXXXq0QYYYY.xls

Даатгалын мэргэжлийн оролцогч байгууллагуудын хувьд:

Даатгалын зуучлагч IBRXXXXXXXq0QYYYY.xls
Даатгалын хохирол үнэлэгч ILAXXXXXXXq0QYYYY.xls

ББСБ-ийн улирлын тайлангийн хувьд:

Зээлийн санхүүжилтын ББСБ NBFILXXXXXXXq0QYYYY.xls
Хөрөнгө удирдлагын ББСБ NBFIMXXXXXXXq0QYYYY.xls
Валют арилжааны ББСБ NBFIGXXXXXXXq0QYYYY.xls
Цахим мөнгөний ББСБ NBFIEXXXXXXXq0QYYYY.xls

ББСБ-ийн итгэлцэлийн болон мөнгөн гуйвуулгын сарын тайлангийн хувьд:

MLYXXXXXXXmMMYYYY.xls

Хадгаламж зээлийн хоршоодын хувьд:

ХЗХ SCCXXXXXXXq0QYYYY.xls

ББСБ-ын гадаад валютын арилжааны мэдээ:

FXBXXXXXXXmMMYYYY.xls

Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч

HAABXXXXXXXq0QYYYY.xls


SCCXXXXXXXq0QYYYY.xls

SCC

-хадгаламж зээлийн хоршоог илтгэж буй товч нэр (уг 3 үсгийг жижгээр эсвэл томоор бичнэ) [Тогтмол ]

XXXXXX

-тухайн байгууллагын регистрийн дугаар

q

-тайлангийн төрөл [Тогтмол], q – улирал

0Q

-улирлын дугаар [эдгээрийн тохирохыг бичнэ: 01, 02, 03, 04]

YYYY

-тайлант он [Тоо]

Жишээ: SCC2652235q012012.xls, FXB2255693m112012.xls

Дээрх жишээтэй Үнэт цаасны мэргэжлийн оролцогч байгууллагууд, Даатгалын мэргэжлийн оролцогч байгууллагууд, ББСБ болон Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /Брокер/ байгууллагуудын мастер файлыг нэрлэх зарчим нь ижил


FXBXXXXXXXmMMYYYY.xls

FXB

-Гадаад валютын арилжааны эрхтэй ББСБ гэдгийг илтгэж буй товч нэр(уг 3 үсгийг жижгээр эсвэл томоор бичнэ)[Тогтмол ]

XXXXXX

-тухайн байгууллагын регистрийн дугаар

m

-тайлангийн төрөл [Тогтмол], m – сар

MM

-сарын дугаар [эдгээрийн тохирохыг бичнэ: 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12]

YYYY

-тайлант он [Тоо]

ХАМГААЛАЛТ

Дээрх мастер файл (excel file) - уудын sheet болон бүтэц нууц үгээр хамгаалагдсан. Хэрэв sheet болон бүтцийн нууц үг эдвэрсэн, зөрсөн байвал систем тайланг хүлээн авахгүй.

МАСТЕР ФАЙЛД УТГА ОРУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

1. Текстийн фонтын стандарт: Unicode

2. Огноо: ӨӨ/СС/OOOO жишээ: 20/11/2015 (гагцхүү ташуу зураасаар тусгаарлана)

3. Нүдэнд (cell) аливаа бодолт хийж болохгүй зөвхөн гараас анхны утга оруулахыг анхаарах нь зүйтэй. Жишээ: (=20+200 ) эсвэл ( =A1+A2) бичилт оруулахыг хориглоно.

4. Нүдэнд оруулах тоон утгын нарийвчлал нь зуу (0.99)-ны нарийвчлалаас хэтрэхгүй.

Жишээ: зөв 200,265.23 | буруу 200,236.256