Нүүр > Хууль тогтоомж > Эрх зүйн акт

Д/д

 Журмаар тогтоосон шаардлагатай баримт бичиг

Зохицуулж буй журмын заалт

Хорооны 2008 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасан шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ. Үүнд:

1

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг энэ журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж, энэ журмын 2.32-2.35-д заасан шаардлагыг хангасан нотолгоо баримт бичгийн хамт ирүүлнэ.

2.36

2

Энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу даатгалын боловсон хүчний тодорхойлолтыг иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт ирүүлнэ. Төлөөлөгч нь хэрэв байгууллага бол төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь энэхүү тодорхойлолтыг байгууллагын танилцуулгын хамт гаргаж ирүүлнэ.

2.37

3

Гадаадын иргэн Монголын даатгалын компанийн төлөөлөгчөөр ажиллах бол нэмэлт материал Хороо шаардаж болно. Гадаадын даатгагчийн төлөөлөгчийг Монголд ажиллуулах асуудлыг Даатгалын тухай хуулийн 14.2.11 дэх заалтын дагуу Хорооноос баталсан журмаар зохицуулна.

2.38