Нүүр > Хууль тогтоомж > Эрх зүйн акт

Д/д

Журмаар тогтоосон шаардлагатай баримт бичиг

Зохицуулж буй журмын заалт

Хорооны 2008 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасан шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ.Үүнд:

1

 Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу гаргана;

2.11.1.

2

Нэгээс дээш үүсгэн байгуулагч нийлж компанийг байгуулж байгаа бол компани байгуулж, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэг үүсгэн байгуулагчтай бол компани үүсгэн байгуулах шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.11.2.

3

Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (уг дүрмэнд компанийн дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, эрхлэх даатгалын ангилал, төрөл хэлбэрийг тодорхой тусгасан байх);

2.11.3.

4

Энэ журмын 5 дугаар хавсралтад дурьдсан зөвлөмжийн дагуу боловсруулсан бизнес төлөвлөгөө;

2.11.4.

5

Хууль тoгтоомжид заасан дүрмийн сангийн доод хэмжээг тусгасан эхлэлтийн тайлан, компанийн дүрмийн санд хувь нийлүүлэгч нарын оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг;

2.11.7.

6

Энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, ТУЗ-ийн дарга, гишүүдийн тодорхойлолт болон энэ журмын гуравдугаар хавсралтын дагуу гаргасан захирал, даатгалын ахлах менежер, ерөнхий нягтлан бодогчийн тодорхойлолт;

2.11.8.

7

Энэ журмын дөрөвдүгээр хавсралтаар гаргасан техник тоног төхөөрөмж, программ хангамжийн жагсаалт, ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар;

2.11.9.

8

Бусад баримт бичиг (шаардлагатай тохиолдолд мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхтэй холбогдсон эсэх тухай болон компанийн хувь нийлүүлэгчид, эрх бүхий албан тушаалтны ял шийтгэлтэй эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг).

2.11.10.

9

Хороо шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг шаардаж болно.

2.31.