Нүүр > Хууль тогтоомж > Эрх зүйн акт

Д/д

Шаардлагатай баримт бичиг

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам”-ын дагуу шаардлага хангасан дараах баримт бичгийг Хороонд бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

1

Хорооноос баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

3

Үүсгэн байгуулах хурлаас гаргасан үүсгэн байгуулах тухай шийдвэр

4

Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан үүсгэн байгуулах тухай гэрээ

5

Үүсгэн байгуулагчдын талаарх мэдээлэл

6

Хадгаламж, зээлийн хоршооны дүрэм

7

Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээ

8

Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө

9

Хадгаламжийн үйл ажиллагааны журам

10

Зээлийн хороо болон зээлийн үйл ажиллагааны журам

11

Эхлэлтийн баланс

12

Тэргүүлэгчид, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн мэргэжил, мэргэшил, ур чадварын талаарх мэдээлэл

13

Үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээний талаарх мэдээлэл

14

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан гишүүний мэдээллийг агуулсан бүртгэл

15

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд нийцүүлэн гаргасан тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны ажиллах журам

16

Үйл ажиллагааны бусад журам. /Нэмэлт үйл ажиллагааны болон дотоод журам/

17

Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны дарга, гишүүдийн мэргэжил, мэргэшил, ур чадварын талаар журмын хоёрдугаар хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт болон иргэний үнэмлэх, банк, санхүү, хуулийн мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох зохих байгууллагын тодорхойлолт

18

Тухайн сонгуульт ажлыг эрхлэхэд харшлах зүйлгүйг нотлосон ХЗХ-ны тодорхойлолт

19

Сонгуульт ажилтнууд нь сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад  ажиллаж байгаагүй тухай зохих байгууллагын тодорхойлолт

20

Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарын иргэний үнэмлэх, банк, санхүү, хуулийн мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн журмын дагуу гаргасан тодорхойлолт 

21

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-д заасан бусад мэдээлэл, тодорхойлолт