Нүүр > Хууль тогтоомж > Эрх зүйн акт

Д/д

 

Журмаар тогтоосон шаардлагатай баримт бичиг

Зохицуулж буй журмын заалт

Тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.3.1-2.3.15 дахь заалтын дагуу шаардлага хангасан дараах баримт бичгийг Хороонд бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

1

Энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;

2.3.1

2

ББСБ байгуулж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тухай үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн эх хувь;

2.3.2

3

Нэг этгээд үүсгэн байгуулж байгаа бол тухайн этгээдийн үүсгэн байгуулах шийдвэр;

2.3.3

4

Нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь ББСБ-ыг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах зарчим, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан байх;

2.3.4

5

Үүсгэн байгуулагчдын шийдвэр;

2.3.5

6

Үүсгэн байгуулагч, хуулийн этгээдийн Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.3.6

7

ББСБ-ын дүрэм;

2.3.7

8

ББСБ-ын үүсгэн байгуулагчдын дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг, гарал үүслийн талаарх тодорхойлолтууд;

2.3.8

9

ББСБ-ын дүрмийн санг бүрдүүлэх мөнгөн хөрөнгийг банкинд байршуулсан эсэхийг тодорхойлсон банкны тодорхойлолт, дансны хуулга, бусад баталгаа;

2.3.9

10

ББСБ-ын хууль тогтоомжид заасан дүрмийн сангийн доод хэмжээг тусгасан эхлэлтийн баланс;

2.3.10

11

Энэхүү журмын хоёр, гуравдугаар хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт болон түүнийг нотлох баримт бичгийн хуулбар, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.5, 13.6-д заасан шаардлагыг хангасан ББСБ-ын үүсгэн байгуулагч /үүсгэн байгуулагчид/, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага, ажиллах боловсон хүчний талаар холбогдох байгууллагаас гаргасан дараах тодорхойлолтууд. Үүнд:

 

а/ татварын байгууллагад өр төлбөртэй эсэх талаарх эдгээр байгууллагын удирдлагын гарын үсэг бүхий тодорхойлолт;

б/ ял шийтгэлтэй эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын тухайн асуудал хариуцсан хэлтэс, тасгийн удирдлагын гарын үсэг бүхий тодорхойлолт.

в/ иргэний үнэмлэх, мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2.3.11

12

Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ын хувьд тухайн орны онцлогоос шалтгаалан энэ журмын 2.3.11а, 2.3.11б-д заасан тодорхойлолтуудыг гаргаж ирүүлэх боломжгүй бол гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ын үүсгэн байгуулагч /үүсгэн байгуулагчид/ нь энэ тухай баталгаа гаргаж ирүүлнэ.

2.3.12

13

Энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу гаргасан техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны тодорхойлолт, түүнд техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны найдвартай, аюулгүй ажиллагаа, нууцлал, харуул, хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаж, дурдсан шаардлагын талаар бусад этгээдтэй байгуулсан гэрээ эсхүл нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн гэрээний хуулбар;

2.3.13

14

Энэхүү журмын тавдугаар хавсралтад заасан зөвлөмжийн дагуу боловсруулсан бизнес төлөвлөгөө;

2.3.14

15

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээний тухай хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл, тодорхойлолт.

2.3.15

16

Бусад /бүрдүүлсэн материалаас хамаарна/