Нүүр > Хууль тогтоомж > Эрх зүйн акт

Д/д

 

Журмаар тогтоосон шаардлагатай баримт бичиг

Зохицуулж буй журмын заалт

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд нийцсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 186 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан дараах баримт бичгийг Хороонд бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

1

Энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;

2.3.1

2

ББСБ байгуулж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тухай үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн эх хувь;

2.3.2

3

Нэг этгээд үүсгэн байгуулж байгаа бол тухайн этгээдийн үүсгэн байгуулах шийдвэр;

2.3.3

4

Нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь ББСБ-ыг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах зарчим, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан байх;

2.3.4

5

Үүсгэн байгуулагчдын шийдвэр;

 

/Үүсгэн байгуулагчдын шийдвэрт дараах мэдээллийг заавал тусгажхолбогдох баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:

 

1. ББСБ-ын дүрмийн санд хөрөнгө оруулах хувь нийлүүлэгчдийнжагсаалт;

2. зарласан болон гаргах хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ,тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах тоо хэмжээ;

3. төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүнийгишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

4. хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол гишүүдийгсонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

5. ББСБ-ыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөнолгох тухай заалт;

6. үүсгэн байгуулагчдын хурлаар хэлэлцэн баталсан банк буссанхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, заавар болон бусадзохицуулалтын баримт бичгүүдийн эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэнхуулбар;/

2.3.5

6

Үүсгэн байгуулагч, хуулийн этгээдийн Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.3.6

7

ББСБ-ын дүрэм;

 

/ББСБ-ын дүрэмд дараах зүйлийг тусгана:

1. ББСБ-ын бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийгтодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

2. ББСБ-ын оршин байгаа газрын хаяг;

3. ББСБ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

4. ББСБ-ын зарласан энгийн хувьцааны тоо болон дүрмийн сангийнхэмжээ;

5. дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийнхувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;

6. хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн болтөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;

7. хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгахзөвлөл, дотоод хяналтын нэгжийн бүрэн эрх, үүрэг, хариуцлага;

8. ББСБ-ын үйл ажиллагааны чиглэл;

9. хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн болон дүрмийн сангийн бүтцэдөөрчлөлт оруулах нөхцөл;

10. ББСБ их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэлхийхэд баримтлах бодлого, энэ талаарх удирдлагын эрх, үүрэг;

11. хувьцааг арилжих, бусдад шилжүүлэх, харилцан хязгаарлалт хийхүйл ажиллагааг зохицуулах хууль зүйн үндэслэл, хууль тогтоомжид заасан бусад

асуудал;                                                                                                                                                              

12. ББСБ нь Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн байгуулахадХорооноос зөвшөөрөл авах ба ийнхүү зөвшөөрөл хүсэхийн өмнө авбал зохих арга

хэмжээний тухай;

13. ББСБ татан буугдах үндэслэл, ББСБ-ын удирдлагын буруутай үйлажиллагаанаас иргэд, харилцагчдад учруулсан хохирлыг барагдуулах арга хэлбэр,хариуцлага, хүлээх зарчим;

14. дүрэмд тусгахаар холбогдох хуульд заасан бусад зүйл./

2.3.7

8

ББСБ-ын үүсгэн байгуулагчдын дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг, гарал үүслийн талаарх тодорхойлолтууд;

2.3.8

9

ББСБ-ын дүрмийн санг бүрдүүлэх мөнгөн хөрөнгийг банкинд байршуулсан эсэхийг тодорхойлсон банкны тодорхойлолт, дансны хуулга, бусад баталгаа;

2.3.9

10

ББСБ-ын хууль тогтоомжид заасан дүрмийн сангийн доод хэмжээг тусгасан эхлэлтийн баланс;

2.3.10

11

Энэхүү журмын хоёр, гуравдугаар хавсралтын дагуу гаргасан тодорхойлолт болон түүнийг нотлох баримт бичгийн хуулбар, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.5, 13.6-д заасан шаардлагыг хангасан ББСБ-ын үүсгэн байгуулагч /үүсгэн байгуулагчид/, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага, ажиллах боловсон хүчний талаар холбогдох байгууллагаас гаргасан дараах тодорхойлолтууд. Үүнд:

 

а/ татварын байгууллагад өр төлбөртэй эсэх талаарх эдгээр байгууллагын удирдлагын гарын үсэг бүхий тодорхойлолт;

б/ ял шийтгэлтэй эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын тухайн асуудал хариуцсан хэлтэс, тасгийн удирдлагын гарын үсэг бүхий тодорхойлолт.

в/ иргэний үнэмлэх, мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2.3.11

12

Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ын хувьд тухайн орны онцлогоос шалтгаалан энэ журмын 2.3.11а, 2.3.11б-д заасан тодорхойлолтуудыг гаргаж ирүүлэх боломжгүй бол гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ын үүсгэн байгуулагч /үүсгэн байгуулагчид/ нь энэ тухай баталгаа гаргаж ирүүлнэ.

2.3.12

13

Энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу гаргасан техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны тодорхойлолт, түүнд техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны найдвартай, аюулгүй ажиллагаа, нууцлал, харуул, хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаж, дурдсан шаардлагын талаар бусад этгээдтэй байгуулсан гэрээ эсхүл нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн гэрээний хуулбар;

2.3.13

14

Энэхүү журмын тавдугаар хавсралтад заасан зөвлөмжийн дагуу боловсруулсан бизнес төлөвлөгөө;

2.3.14

15

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээний тухай хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл, тодорхойлолт.

2.3.15

16

Бусад /бүрдүүлсэн материалаас хамаарна/

 

 

2.5. ББСБ нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хугацаанд

энэхүү журмын 2.3, 2.4-д дурдсан нөхцөл, шаардлага, баримт бичигт өөрчлөлт орох тухай

бүрт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг ажлын 10 хоногийн дотор Хороонд ирүүлнэ.