|
2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 06:25 |
|
Даатгyyлсан малчдад 1,800,000,000.00 төгрөгийн нөхөн төлбөр олгоно
Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2005 оноос эхлэн Малын индексжүүлсэн даатгал төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн.
Туршилтын уг төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын нийт 17.7 сая ам.долларын (үүнээс 11.2 сая ам.доллар нь зөвхөн даатгалын нөхөн төлбөрт олгогдох нөхцөлт зээл) зээл болон Япон Улсын Засгийн газраас олгосон 1.3 сая ам.доллар, “Швейцарийн хөгжлийн агентлаг” олон улсын байгууллагын 0.6 caя ам.доллар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 0.7 caя ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэж байгаа болно. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас энэ төслийг 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр дэмжин санхүүжүүлж байна.
Малын индексжүүлсэн даатгал нь сумын хэмжээнд хорогдсон нийт малын тоог (малын төрөл тус бүрээр) үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолон босго тогтоож, хорогдол үүнээс давсан тохиолдолд мал сүргээ даатгуулсан бүх малчдад хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгох арилжааны даатгалын шинэ хэлбэр юм. Энэ даатгалын эрсдэлд зудын хүндрэл, төрөл бүрийн малын өвчин, байгалийн гэнэтийн аюул гамшиг, малын хулгай, чононд бариулах, мал сураггүй алга болох зэрэг малын бүхий л төрлийн хорогдол эрсдэл орж байна.
Малын даатгалын энэхүү шинэ хэлбэрийг дэлхийд анх удаа Монгол Улсын 9 аймагт хэрэгжүүлж байгаа юм. Анх 2006 онд Баянхонгор, Увс, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыш хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч, улмаар 2009 онд Сүхбаатар, 2010 онд Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгуудыг нэмж хамруулсан. Цаашид Дэлхийн банкны төслийн хамт олон 2011 онд дараагийн 6 аймаг, 2012 онд үлдсэн 6 аймгийг дарааллаар төсөлд хамруулж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, орон нутагт мал сүргийн индексжүүлсэн даатгалын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
2010 оны байдлаар Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Монгол даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Прайм даатгал” ХХК болон “Практикал даатгал” ХХК идэвхитэй оролцож байна. Тухайлбал, “Монгол даатгал” ХХК нь 2005 оноос хойш төслийн борлуулагч компаниар 5 дахь жилдээ шалгаран амжилттай ажиллаж байгаа юм. 2009 онд малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт нийт 1,800,000,000.00 (нэг тэрбум найман зуун сая) төгрөг олгох болсны 622,000,000.00 (зургаан зуун хорин хоёр сая) төгрөгийг “Монгол даатгал” ХХК дөрвөн аймгийн 48 сумын малчдад ХААН банкаар дамжуулан олгож эхэллээ.
Даатгалын газар |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 06:27 |
|
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 06:45 |
|
Актуарчийн олон улсын шалгалт авах гэж байна
Их Британийн Вант Улсын Актуарчдын Институтээс 2010 оны 9 дүгээр сард зохион байгуулж байгаа актуарчийн мэргэжлийн шалгалтанд орох сонирхолтой хүмүүсийг Монголын актуарчдын нийгэмлэг бүртгэж эхлээд байна. Олон улсын актуарчийн шалгалт нь тогтоосон зохих төлбөрийн хураамжтай байдаг тул Монголын актуарчдын нийгэмлэг уг шалгалтанд орох хүмүүсийг бүртгэхээс гадна нэгдсэн журмаар шалгалтын хураамжийг бүрдүүлж, Английн Актуарчдын Институтэд шилжүүлэх юм. Олон улсын актуарчийн шалгалтын хураамжийн хэмжээ нь Актуарчдын Институтын гишүүнд 60 английн фунт стерлинг, гишүүн бус хүмүүст 105 фунт стерлинг байдаг байна.
Актуарчдын Институтын гишүүнээр элссэн хүмүүс шалгалтанд бүртгүүлэхээс өмнө Актуарчдын Институтээс баталсан "Supervisor form"-ыг заавал бөглөж явуулах ёстой байдгийг анхаарна уу.
Энэ удаагийн олон улсын актуарчийн мэргэжлийн шалгалтанд бүртгүүлэх ажлыг “Прайм женерал даатгал” ХХК-ийн актуарч Р.Лхагвасүрэн хариуцан хийж байгаа тул шалгалт өгөх даатгалын байгууллагын актуарч болон сонирхсон бусад хүмүүс дараах хаягаар холбоо барина уу:
- Монголын актуарчдын нийгэмлэгийн гишүүн, актуарч Р.Лхагвасүрэн – е-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
, утас: 99008457.
- Монголын актуарчдын нийгэмлэг – МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн 109 тоот өрөө, утас: 70110837, 99037317, е-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Даатгалын газар |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 06:46 |
|
“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” шинэчлэн батлагдлаа |
|
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 03:29 |
|
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот хамтарсан тушаалаар“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү журмыг 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллах бөгөөд Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж, зээлийн хоршоод дээрх журмыг мөрдөж ажиллах болно.
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2004 оны 459/207, 2006 оны 147/94, 2009 оны 125/50 тоот хамтарсан тушаалуудыг хүчингүй болгосон бөгөөд шинэчлэн баталсан журмыг энэхүү сайтнаас татаж авч танилцан үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 03:31 |
|
2010 оны 8-р сарын 12, Пүрэв гариг, 08:24 |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын тухай
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан тухай S/RES/1929 тоот тогтоолтой танилцана уу.
НҮБ-ын гишүүн бүх улсын дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэгтэй уг тогтоолын заалтуудаас банк санхүүгийн холбоотой 7, 23, 24 дүгээр заалтыг анхаарч ажиллахыг хүсье.
Уг тогтоолын хавсралтад дурдсан хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалтад онцгой анхаарал хандуулан, аливаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол татгалзах, ямар нэг хэлбэрээр оролцдог бол тус Хороонд нэн даруй мэдэгдэнэ үү.
Тогтоол
Тогтоолын хавсарлт |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 12, Пүрэв гариг, 08:34 |
|
Бичил даатгалын бүтээгдэхүүний актуар тооцооллын семинар боллоо |
|
2010 оны 8-р сарын 03, Мягмар гариг, 01:26 |
|
Даатгалын газраас Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO)-ын техник туслалцааны шугамаар “Прайм женерал даатгал” ХХК дээр хэрэгжиж байгаа Бичил даатгалын зах зээлийг хөгжүүлэх төслийн актуарчдын баг болон олон улсын даатгалын актуарч хатагтай Келли Рендек нартай хамтран эрүүл мэндийн бичил даатгалын шинэ бүтээгдэхүүний актуар тооцооллын талаар 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороон дээр сургалт семинар зохион явууллаа.
Даатгалын салбарын эрх зүйн зохицуулалт, даатгалын хяналт шалгалтын багц дүрмийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн боловсронгүй болгох шаардлагын дагуу Даатгалын газраас даатгалын багц дүрмийг шинэчилсэн бөгөөд даатгалын нөөц санг актуар тооцооллын аргаар байгуулах, даатгалын бүтээгдэхүүний хуураамжийн хэмжээг актуар тооцооллын үндсэн дээр тогтоох тухай журам, зааврыг шинээр боловсруулан батлуулж мөрдүүлж байгаа юм. Иймд Монгол Улсын Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу даатгалын зах зээлд нэвтрүүлэхээр боловсруулсан шинэ бүтээгдэхүүний үндэслэл тооцоог хийхэд актуар тооцооллын ямар арга ашигласан, олон жилийн статистикийн ямар судалгаа, мэдээлэлд тулгуурласан эсэх, даатгалын эрсдэлийг хэрхэн тооцсон аргачлалыг Даатгалын газраас нарийвчлан шалгах шаардлагатай болж байна.
Мөн түүнчлэн даатгалын актуарын тооцооллын дээрх семинар нь Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 232 дугаар тогтоолоор шинэчлэн баталж 2010 оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн “Даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу даатгалын нөөц сангуудыг (учирсан боловч нэхэмжлээгүй хохирлын нөөц сан, учирч болзошгүй хохирлын нөөц сан) даатгалын хэлбэр тус бүрээр актуар тооцооллын аргаар байгуулах зорилготой нийцэж байгааг дурьдах нь зүйтэй юм.
Даатгалын газар |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 03, Мягмар гариг, 01:27 |
|
|