English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” шинэчлэн батлагдлаа
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 03:29

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот хамтарсан тушаалаар“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү журмыг 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллах бөгөөд Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж, зээлийн хоршоод дээрх журмыг мөрдөж ажиллах болно.

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2004 оны 459/207, 2006 оны 147/94, 2009 оны 125/50 тоот хамтарсан тушаалуудыг хүчингүй болгосон бөгөөд шинэчлэн баталсан журмыг энэхүү сайтнаас татаж авч танилцан үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 03:31
 
ББСБ-ын анхааралд
2010 оны 4-р сарын 27, Мягмар гариг, 08:56

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР
АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт зохицуулалтын болон хяналт шалгалтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү:

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 27, Мягмар гариг, 09:03
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2009 оны 6-р сарын 12, Баасан гариг, 02:56

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд гадаад валютыг эх орондоо байгаа гэр бүлийнхэндээ мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүсээр дамжуулан илгээснээр алдаж, хохирох асуудал гарч байна.
Монгол Улсын Шуудангийн тухай хуулийн 24.1.4-т “... Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг Шуудангаар илгээхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн улс хооронд мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж, хариуцлага хүлээдэг болно.
Иймд мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүсээр мөнгөө гуйвуулж алдсан нөхцөлд хариуцлагыг иргэд өөрсдөө хүлээхийг анхааруулж байна.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL