English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Илтгэлийн уралдааны болзол
2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 07:31

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь”

сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд зориулсан илтгэлийн

уралдааны болзол

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг мэргэжлийн байгууллага, их дээд сургуулийн хууль эрх зүй, санхүү эдийн засгийн чиглэлийн тэнхим, профессорын баг, эрдэмтэн, судлаач, оюутнууд болон сонирхогчдын дунд 2010 оны 7 дугаар сарын 01ий өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн тулгамдсан асуудалд судлаач, оюутнуудын анхаарлыг хандуулж үнэт цаасны зах зээлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр оюуны нөөцийг дайчлан үндэсний хэмжээний судалгаа мэдээллийн нэгдсэн санг арвижуулахад уралдааны зорилго оршино.

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 07:37
Дэлгэрэнгүй...
 
Мэдээлэл
2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 08:45

МОНГОЛ УЛС ДАХЬ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ БА

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭЧЛЭЛ”

сэдэвт семинар


Санхүүгийн Зохицуулах Хороо, Азийн Хөгжлийн Банкнаас хамтран “Монгол улс дахь Санхүүгийн салбарын үнэлгээ ба Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл” сэдэвт семинарыг 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Семинарын зорилго нь АХБ-наас Санхүүгийн салбарт хийсэн үнэлгээний дүн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар АХБ, СЗХ-ноос хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнгийн талаар танилцуулах явдал болно. Энэхүү семинарын хүрээнд хувийн хэвшлийн цаашдын өсөлтийг хангахад тулгарч буй хүндрэлүүд, түүнийг шийдвэрлэх алхамууд, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтэнд хүрэх арга замд үнэлгээ өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Семинарт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол банк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн өмчийн хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК болон брокер, дилерийн компаниудын төлөөлөгчид оролцоно.


Семинарын хөтөлбөр

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ҮНЭТ ЦААСНЫ ГАЗАР

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 09:33
 
Cанхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна
2010 оны 5-р сарын 13, Пүрэв гариг, 06:40

Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг “ҮЦТТТХТ” ХХК-тай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан “ҮЦТТТХТ” ХХК-иар дамжуулан олгохыг “Таван толгой” ХК-ийн удирдлагад Хорооны 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/1247 тоот албан бичгээр үүрэг болголоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 15, Бямба гариг, 06:10
 
2010 оны 1 дүгээр улирлын байдлаар үнэт цаас гаргагч этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны байдал, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар
2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг, 09:59
  1. Үнэт цаас гаргагч этгээд аливаа санхүүгийн байгууллагаас зээл авсан, акредитив нээлгэсэн, өмч хөрөнгийг бусдад худалдсан, шилжүүлсэн талаарх мэдээлэл
  2. Зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилсөн компаниуд
  3. Хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдал
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 16, Баасан гариг, 01:41
 
Хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн хурлын зар
2010 оны 3-р сарын 31, Лхагва гариг, 04:35
Хувь нийлүүлэгчдийн хурлын мэдэгдэл
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 06, Мягмар гариг, 04:00
 
“Хайлааст” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
2010 оны 3-р сарын 29, Даваа гариг, 02:35

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлын шийдвэрээр Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Хайлааст” ХК-ийн нийт 5,529,361 ширхэг хувьцааг үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлээс хасч, компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд оногдох ногдол хувийн мөнгийг 110 төгрөгөөр тооцон “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тараахыг үүрэг болголоо.

2004 оны 2 дугаар улирлаас эхлэн компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна.

2006 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан Хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийг татан буулгах төслийг хэлэлцэж, Компанийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Энэ хуралд нийт гаргасан хувьцааны 92.59 хувийг эзэмшигч гишүүд оролцож, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар компанийг татан буулгахаар шийдвэр гаргажээ.

Төв аймгийн Татварын хэлтсээс тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу татан буулгах хүсэлт гаргасныг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлээс хассан болно.

Иймээс дээр дурдсан Хорооны шийдвэрийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан ногдол хувийн мөнгөө авах боломжтойг мэдээлж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 30, Мягмар гариг, 03:08
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL