English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Даатгалын байгууллагад аудит хийх эрх авсан аудитын байгууллагууд болон аудиторуудын анхааралд
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 03:47

Хорооны 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар даатгалын байгууллагад аудит хийх эрх авсан аудитын компаниуд, аудиторуудад эрхийн үнэмлэх, гэрчилгээ гардуулах тул 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 14.30-д 113 тоот өрөөнд цугларна уу.

Санхүүгийн тайлагнал, аудит, үнэлгээний чанарын хяналтын газар

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг, 04:01
 
Мэдээлэл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 03:30

Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор даатгалын байгууллагад аудит хийх эрхийг дараах аудиторуудад 3 жилийн хугацаатайгаар олгов. Мөн эрх авсан 2 доошгүй аудитортой дараах аудитын компаниудад тус тус даатгалын байгууллагад аудит хийх эрхийг тус тус 3 жилийн хугацаатайгаар олгов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 03:32
 
Аудиторуудын анхааралд
Бичсэн Administrator   
2009 оны 11-р сарын 30, Даваа гариг, 02:14

Даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн аудиторуудыг дараах шаардсан баримт бичгийг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор Хороонд бүрдүүлж ирүүлэхийг мэдэгдэж байна.

Даатгалын байгууллагад аудит хийх хүсэлтэй бөгөөд энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж буй аудитын байгууллага нь дор дурдсан баримт бичгийг тус Хороонд ирүүлнэ:

  • Хавсралт 1 /энэхүү журмын нэгдүгээр хавсралт ёсоор баталсан маягтын дагуу гаргасан эрх олгохыг хүссэн өргөдөл/;
  • Аудитын байгууллагын улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Хавсралт 2 болон Хавсралт 3 /энэхүү журмын хоёр, гуравдугаар хавсралтын дагуу гаргасан аудитын байгууллага, түүний удирдлага, аудиторуудын тодорхойлолт/;
  • Тухайн аудитын байгууллагын
    • дүрэм,
    • аудитын үйлчилгээний дотоод стандарт /даатгалын байгууллагад аудит хийх асуудлыг заавал тусгасан байна/,
    • компанийн танилцуулга болон сүүлийн 3 жилд аудит хийсэн компаниудын жагсаалт;
  • Даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий аудиторууд нь ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, эсхүл зөрчилгүйд тооцогдох хугацаа нь дууссан эсэх талаарх ММНБИ-сгаргасан лавлагаа.
Даатгалын байгууллагад аудит хийх эрх авахыг хүссэн аудитор дараахь баримт бичгийг тус Хороонд ирүүлнэ:
  • 1. Эрх авахыг хүссэн өргөдөл;
  • 2. Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • 3. Аудитын байгууллагад үндсэн аудитороор 3 жил ажилласан болохыг батлах баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, ажил орсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • 4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 5. 3 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/.
  • 6. Хураамж 20000 төгрөг

Жич: Шаардсан баримт бичгийг хугацаанд нь ирүүлэхийг анхаарна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 12-р сарын 02, Лхагва гариг, 04:28
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL