| Илтгэлийн уралдааны болзол |
| 2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 07:31 | ||
|
“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд зориулсан илтгэлийн уралдааны болзол “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг мэргэжлийн байгууллага, их дээд сургуулийн хууль эрх зүй, санхүү эдийн засгийн чиглэлийн тэнхим, профессорын баг, эрдэмтэн, судлаач, оюутнууд болон сонирхогчдын дунд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна. УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн тулгамдсан асуудалд судлаач, оюутнуудын анхаарлыг хандуулж үнэт цаасны зах зээлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр оюуны нөөцийг дайчлан үндэсний хэмжээний судалгаа мэдээллийн нэгдсэн санг арвижуулахад уралдааны зорилго оршино. УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Уралдаанд ирүүлэх бүтээл нь үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдалд үнэлэлт өгсөн, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар судалгааны ажилд тулгуурлан оновчтой санал гарган, асуудал дэвшүүлсэн, практикт хэрэгжүүлэх боломжтой байх бөгөөд дараах ерөнхий сэдвүүдийн хүрээнд бичигдсэн байх ёстой. Үүнд : 1. Монголын үнэт цаасны зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний боломжууд ба цаашдын хөгжлийн чиг хандлага; 2. Үл хөдлөх хөрөнгө, банк, даатгал, үнэт цаасны зах зээлийн харилцан уялдаа, холбоотой хөгжлийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох нь; 3. Хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх арга зам, ач холбогдол; 4. Хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтүүд, шинээр үнэт цаас гаргах, үнэт цаасыг бүртгэлээс хасах, үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэхтэй холбогдсон ажиллагаанд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх чиг үүргийг боловсронгуй болгох нь; 5. Санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төрийн хяналтын болон гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас тавих хяналтын чиг үүргийн хуваарилалт, боловсронгуй болгох арга замууд зэрэг үндсэн сэдвүүд байна. Бүтээл нь эрдэм шинжилгээ судалгааны ажил, тайлангийн стандартад нийцсэн, бодит үнэн зөв тоо баримт, мэдээ мэдээлэлд үндэслэсэн, судалгааны оновчтой аргуудыг хэрэглэсэн, статистикийн загвар ашигласан, хэл найруулгын өндөр түвшинд бичигдсэн байх шаардлагатай ба урьд нь аливаа уралдаанд оролцсон буюу нийтлэгдээгүй байна. Бүтээл нь “Times New Roman” фонтоор, 12 үсгийн өндөртэйгээр, мөр хоорондын зай 1.5, А-4 бичгийн цаасны 20-40 хуудсанд багтсан байх ба бусад эх сурвалжийн материалыг ашигласан бол энэ тухай тодорхой дурдсан байна. Бүтээлийг бичмэл эхээс гадна файлаар / CD, флаш, э-майл// ирүүлнэ. Бичмэл эх болон файлыг буцаан олгохгүй. УРАЛДААНЫГ ДҮГНЭХ: Уралдаанд оролцогчид нь багаар болон бие даасан хувь хүн хэлбэрээр оролцож болох ба нийт оролцогчдыг 2 түвшинд хувааж дүгнэнэ. Үүнд: 1. Бакалавр ба түүнээс дээш эрдмийн цол зэрэгтэй мэргэжлийн судлаач, шинжээч, багш, эрдэмтэн, сонирхогчид буюу баг 2. Их, дээд, сургуулиудын оюутан, сурагчид, сонирхогчид буюу баг. Эрдэм шинжилгээний илтгэлийг 2010 оны 10 дугаар сарын15-ны өдрийн 17 цагаас өмнө хүлээн авч, 10 бүтээлийг шалгаруулж, 2010 оны 11 дүгээр сард багтаан шалгарсан бүтээлийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж, дүнг танилцуулна. Эрдэмтэн судлаачдын түвшинд шалгарсан бүтээлийн шагнал: 1-р байр: 1 бүтээл өргөмжлөл - 1,000,000 төгрөг 2-р байр: 1 бүтээл өргөмжлөл - 500,000 төгрөг 3-р байр: 1 бүтээл өргөмжлөл - 300,000 төгрөг Оюутнуудын түвшинд шалгарсан бүтээлийн шагнал: 1-р байр: 1 бүтээл өргөмжлөл - 400,000 төгрөг 2-р байр: 1 бүтээл өргөмжлөл - 200,000 төгрөг 3-р байр: 1 бүтээл өргөмжлөл - 100,000 төгрөг Оролцогчид өөрийн нэр хаяг, холбоо барих утас, мэйл хаягийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Хүлээн авах хаяг: 15160 УБ хот, ЧД, Бага тойруу-3 ЗГ-ын 4 дүгээр байр Утас: 261657, 261893 E-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
|
||
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 07:37 |