English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 01:39

Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Бичил санхүүгийн талаар:

  • “Хас кредит”, “Грави”, “Кредит юнион монгол”, “Байтерек”, “Азийн алтан суврага”, “Монгол тэрбумтан”, “Хүнгэлдуут”, “Таван ханхар”, “Өргөн эрдэнэ” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • “Говийн хишиг”, “Идэр сэрвэн”, “Тосон есөн бүлэг” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Орчил бизнес”, “Ар сондор”, “Магнаг хэтэвч”, “ЖТБ”, “Зэндэм-Арвижих”, “Дэвших чулуут” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй “Түмэн эрдэс”, “Кайцен”, “Ихэр агар”, “Дэлгэрэх арвай” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • “Мөнгөн зоос кредит” ХХК, “Прогресскапитал” ХХК -дын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “БС Велт” ХХК-нд банк бус санхүүгийн гадаад валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгов.
  • “Финанс энд девелопмент оф майнинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.
  • Хорооноос тогтоосон банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг хангаж ажиллаагүй “Гэрэл инвест ББСБ” ХХК; “Зул оюу ББСБ” ХХК; “Монголиа Гонконг финанс корпораци ББСБ” ХХК; “Өнө ингүүмэл ББСБ” ХХК; “Өрнө дорнын гүүр ББСБ” ХХК; “Смолл энд медиум бизнес кредит ББСБ” ХХК; “Хөгжил эх ББСБ” ХХК; “Сэдхаан ББСБ” ХХК; “Хөгжлийн түлхүүр ББСБ” ХХК; “Ялгуулагч ББСБ” ХХК компаниудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар, “Футур эволюшн ББСБ” ХХК-ийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, “Их жас ББСБ” ХХК-ийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
  • “Монку”, “Аврагас зоос” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • “Сити хөгжил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Арвис итгэл ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, “Мат инвестмент ББСБ” ХХК-ийн ББС-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • “ББСБ”-аас хаалттай өрийн бичиг гаргах журам”-ыг батлав.

Хоёр. Үнэт цаасны талаар:

  • “Монет” ХХК-ийн брокер, дилерийн болон андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгов.
  • “Глобал Ассет” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  • “Глобал Ассет” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилов.

Гурав. Даатгал талаар:

  • “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн тэтгэврийн даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл олгов.
  • “Түшиг даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрөв.
  • “Миг даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн, дүрмийн сангийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орлуулав.
  • “Ердийн даатгалын компанийн хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалт, түүнд тавигдах шаардлага”-ыг шинэчлэн батлав.
  • “Даатгуулагчийн хөрөнгийг тусгаарлан байршуулах, түүний зарцуулалтад хяналт тавих журам” батлав.

ТАМГЫН ГАЗАР

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 24, Мягмар гариг, 10:11