|
СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа |
|
2010 оны 6-р сарын 07, Даваа гариг, 02:09 |
|
Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Бичил санхүүгийн талаар:
- Хорооны 2008 оны 169 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулав.
- “Нэт капитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
- “Говийн цэнхэр алтай ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
- “Жам зам ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, “УБНП ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
- “Лхабуян” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
- “ГСБЭХ” , “Мина”, “БЭХ”, “Чаданхүү”, “Ган-Ивээл” хоршоодод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
- “Монку”, “Аврагас зоос” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
Хоёр. Үнэт цаасны талаар:
- “Үнэт цаасанд нэгдсэн дугаар олгох журам” батлаж, “ҮЦТТТХТ” ХХК-д нэгдсэн дугаар олгох эрх олгов.
- “Архуст шунхлай” ХК, “Мөнх Үндэс” ХК-уудын үнэт цаасны арилжааг тус тус сэргээв.
- “Эрдэнэт хивс” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.
- “Монад” ХК-ийн үнэт цаасны бүртгэлийг хүчингүй болгов.
- “ТТСЕК” ХХК-ийн брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
- “Монголрейтинг сервис” ХХК-д зэрэглэл тогтоох эрх олгох, үйл ажиллагааг бүртгэв.
- “Монгол шинэс” ХК-ийн оноосон нэрийг “Монгол баннер” ХК, “Бааз” ХК-ийн оноосон нэрийг “Монголиа-Инфрастракча” ХК болж өөрчлөгдсөнтэй холбогдон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
- “ҮЦТТТХТ” ХХК-д нэгдсэн дугаар олгох эрх олгов.
- “Булганброкер” ХХК, “Тулгат чандмань баян” ХХК, “Бидисек” ХК, “Эм Ай Си Си” ХХК, “Евразиа капитал монголиа” ХХК-иудын итгэмжлэлийн үндсэн дээр харилцагчийн захиалга үйлдэх, холболтын данс нээх, данс нэгтгэх, данс хооронд мөнгөн болон үнэт цаасны шилжүүлэг хийх, “ҮЦТТТХТ” ХХК-иас хаилцагчдын бэлэн мөнгө хүлээн авах, өөрийн компаниар дамжуулан тараах үйл ажиллагааг 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэргээн эдгээр компаниудад Хорооны 2010 оны 131 дүгээр тогтоолоор тогтоосон хязгаарлалтыг цуцалж сэргээв.
Гурав. Даатгал болон бусад асуудлаар
- “Мега Марз” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
- “Гранд даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилов.
- “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг шинэчлэн батлав.
- Санхүүгийн зохицуулах хорооны “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг батлав.
- Хорооны 2006 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, эрхийн нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-д өөрчлөлт оруулав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 30, Лхагва гариг, 08:25 |