| Эрдэм шинжилгээний бага хурлын дүн гарлаа |
| 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 09:31 |
|
“Монгол Улсын даатгалын зах зээлийг хөгжүүлэх боломж, бололцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоотой хамтран “Монгол улсын даатгалын зах зээлийг хөгжүүлэх боломж, бололцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралд шилдгээр шалгарсан “Даатгалын зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломж”, “Эрүүл мэндийн даатгалыг хувийн секторт нэвтрүүлэх нь”, “Даатгалтай сургууль хөтөлбөр”, “Монгол улсад бичил даатгалын бүтээгдэхүүнийг банкны салбараар дамжуулан хөгжүүлэх боломж”, "Ердийн даатгалын компанийн нөөцийн санг тооцох актуар аргачлал", “Монголын даатгалын зах зээлийн загвар” зэрэг 6 илтгэлийг хэлэлцүүлсэн.
Шилдэг илтгэл шалгаруулах уралдааны шүүгчдээр Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд, Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ч.Батцогт, “Ард даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чулуунцэцэг, “Миг даатгал” ХХК-ийн Даатгал эрхэлсэн дэд захирал Г.Батбаяр нар ажиллаж, эдгээр бүтээлүүдийг 1. Сэдэв, бүтэц, дэвшүүлсэн санаа, 2. Хийсэн судалгаа, 3. Дүгнэлт, практик ач холбогдол, 4. Илтгэх чадвар гэсэн 4 үзүүлэлтүүдээр нийт 100 хүртэл оноо өгөх журмаар шалгарууллаа. “Монгол улсын даатгалын зах зээлийг хөгжүүлэх боломж, бололцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдоос "Ердийн даатгалын компанийн нөөцийн санг тооцох актуар аргачлал" сэдвээр Б.Хүрэлбаатар тэргүүн байрыг эзэлж өргөмжлөл, 500,0 мянган төгрөгөөр, “Даатгалтай сургууль хөтөлбөр” сэдвээр Д.Уранчимэг 2 дугаар байрыг эзэлж өргөмжлөл, 300,0 мянган төгрөгөөр, “Монголын даатгалын зах зээлийн загвар” сэдвээр Д.Нямдаваа 3 дугаар байрыг эзэлж өргөмжлөл, 200,0 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Шагналын сан болох 1,0 сая төгрөгийг Монголын даатгагчдын холбооноос хариуцав. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутнуудад талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. ДААТГАЛЫН ГАЗАР |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 09:35 |