English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Нийтлэг чиг үүрэг

Хорооны Ажлын албаны дотоод бүтцийн нэгжүүд нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:
1. Хороо болон Хяналтын зөвлөл, түүний гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь техник, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
2. Холбогдох хууль тогтоомж, Хорооноос гаргасан шийдвэр, Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын биелэлтийг ханган ажиллах;
3. Чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, биелэлтийг нь ханган ажиллах;
4. Чиг үүрэгтэй нь хамааралтайгаар ирсэн албан бичгийн хариу өгөх болон өргөдөл, гомдлыг шалган барагдуулах;
5. Чиг үүрэгтэй нь хамааралтай асуудлаар хэрэглэгчид, олон нийтэд хандсан мэдээлэл боловсруулах, хүргэх.

Ажлын албаны дарга

Ажлын албаны дарга нь Хорооны Ерөнхий менежер байх бөгөөд Хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, Хорооноос өгсөн үүргийн биелэлтийг хангахаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. батлагдсан төсөв, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд зардал гаргах;
2. Засгийн газраас тогтоосон хүрээнд багтаан хөрөнгө оруулалт хийх;
3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр байгууллагын нэр дээр банкинд данс нээж ашиглах;
4. байгууллагын балансад байгаа хөрөнгийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах;
5. байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;
6. төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагынхаа үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх;
7. байгууллагын төсвийн санхүүжилтийг үр ашигтай явуулах;
8. байгууллагын санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх;
9. төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай санхүүжүүлж, биелэлтэд хяналт тавих;
10. байгууллагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах;
11. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөх;
12. албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох, ажлын үр дүнг нь бодитойгоор үнэлэх, ажилтнуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажлаас чөлөөлөх, цалин, урамшуулал олгох шийдвэр гаргах;
13. төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох  бүртгэлийн стандарт, холбогдох заавар, журмыг сахин биелүүлэх;
14. Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх;
15. Хорооны үйл ажиллагааны стратеги төлөвгөөний биелэлтэд хяналт тавих.

Дотоод хяналтын алба

Дотоод хяналтын алба нь Хорооны даргын шууд удирдлага дор ажиллаж, дараах үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
1. Хорооноос баталсан тогтоол, шийдвэр, стратеги төлөвлөгөөний биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг хангах.
2. Ажлын албаны үйл ажиллагаа шаардлагын хэмжээнд байгаа эсэхэд байнгын хяналт тавьж, гарсан алдаа, зөрчлүүдийг цаг алдалгүй арилгах арга хэмжээ авах.
3. Санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих.

Үнэт цаасны газар

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Компанийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж, үнэт цаасны зах зээлтэй холбоотой Хорооны бүх чиг үүргийг нэгтгэн гүйцэтгэнэ. Үүнд:
1. үнэт цаасны зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;
2. үнэт цаасны зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбогдсон журам, заавар, шалгуур үзүүлэлт, хэм хэмжээ, аргачлал, зөвлөмжийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
3. үнэт цаасны зах зээлд өрсөлдөөн, итгэлцлийг бий болгох, компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
4. үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар үндэслэлтэй санал боловсруулах, бүртгэл хөтлөх;
5. тусгай зөвшөөрөл эзэмшигч болон санхүүгийн зохицуулалтын үйлчилгээнд хамаарах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч,  санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэл үүссэн тохиолдолд хуульд заасан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хувийн хэрэг хөтлөх;
6. чиг үүргийнхээ дагуу иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн болон тухайн зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн оролцогчдод зориулсан сургалт, семинаруудыг удирдан зохион байгуулах;
7. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8. салбарын хэмжээнд санхүүгийн дүн шинжилгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, статистикийн нэгтгэл гаргах;
9. үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөгжлийн талаарх мэдээлэл, судалгааны сан бүрдүүлэх;
10. тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох асуудлаар санал боловсруулах;
11. зохицуулалтын хүрээний байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд тусгасан мэдээний үнэн зөв байдлыг магадлан хянаж, зайны хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх;
12. үнэт цаасны зах зээлийн мониторинг хийх, үнэт цаас шинээр гаргах, үнэт цаасны гүйлгээ, арилжааны хэлцэл зэрэг үнэт цаасны зах зээл дээр явагдаж буй бүхий л үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
13. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийж, уг зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шалгах;
14. газар дээрх үзлэг, шалгалтын стратегийг боловсруулж, энэ чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
15. хяналт, шалгалтын ажлын стандарт боловсруулах, боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь ханган ажиллах;
16. хянан шалгагчдыг гарын авлага, материалаар хангаж, хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
17. зохицуулалтын байгууллагуудын дотоод хяналтын тогтолцооны ажиллагааг хянах, монголын компанийн засаглалын кодексийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
18. тусгай зөвшөөрөл эзэмшигчид хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгч хоорондын маргааныг Хорооны эрх хэмжээний дагуу хянан шийдвэрлүүлэх;
19. эрх мэдлийнхээ хүрээнд захиргааны зөрчил хэргийг хөтөлж, шаардлагатай тохиолдолд шүүх болон мөрдөн байцаах байгууллагад мэдэгдэх;
20. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, арбитрын ажиллагаа зэрэг ажиллагаанд Хороог төлөөлж оролцох;
21. хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
22. зохицуулалтын хүрээний байгууллагуудаас хуулийн дагуу нийтэд танилцуулах мэдээлэл, тайлангийн нийтлэл, зарлалын байдалд хяналт тавих;
23. ижил чиг үүрэг бүхий олон улсын санхүүгийн байгууллага, зохицуулагч байгууллагуудтай хамтарч ажиллах, олон улсын стандартуудыг даган мөрдөх.

Даатгалын газар

“Даатгалын тухай хууль”, “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж, даатгалын зах зээлтэй холбоотой Хорооны бүх чиг үүргийг нэгтгэн гүйцэтгэнэ. Үүнд:

1. даатгалын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;
2. даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбогдсон журам, заавар, шалгуур үзүүлэлт, хэм хэмжээ, аргачлал, зөвлөмжийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
3. даатгалын зах зээлд өрсөлдөөн, итгэлцлийг бий болгох, компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
4. даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар үндэслэлтэй санал боловсруулах, бүртгэл хөтлөх;
5. тусгай зөвшөөрөл эзэмшигч болон санхүүгийн зохицуулалтын үйлчилгээнд хамаарах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч  санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хувийн хэрэг хөтлөх;
6. чиг үүргийнхээ дагуу иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн болон тухайн зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн оролцогчдод зориулсан сургалт, семинаруудыг удирдан зохион байгуулах;
7. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8. салбарын хэмжээнд санхүүгийн дүн шинжилгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, статистикийн нэгтгэл гаргах;
9. даатгалын зах зээлийн зохицуулалт, хөгжлийн талаарх мэдээлэл, судалгааны сан бүрдүүлэх;
10. тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох асуудлаар санал боловсруулах;
11. зохицуулалтын хүрээний байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд тусгасан мэдээний үнэн зөв байдлыг магадлан хянаж, зайны хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх;
12. даатгалын зах зээлийн мониторинг хийх, даатгагчдаас явуулж буй бүхий л үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
13. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийж, уг зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шалгах;
14. газар дээрх үзлэг, шалгалтын стратегийг боловсруулж, энэ чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
15. хяналт, шалгалтын ажлын стандарт боловсруулах, боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь ханган ажиллах;
16. хянан шалгагчдыг гарын авлага, материалаар хангаж, хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
17. зохицуулалтын байгууллагуудын дотоод хяналтын тогтолцооны ажиллагааг хянах, үр ашигтай ажиллахад нь мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
18. тусгай зөвшөөрөл эзэмшигчид хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгч хоорондын маргааныг Хорооны эрх хэмжээний дагуу хянан шийдвэрлүүлэх;
19. эрх мэдлийнхээ хүрээнд захиргааны зөрчил хэргийг хөтөлж, шаардлагатай тохиолдолд шүүх болон мөрдөн байцаах байгууллагад мэдэгдэх;
20. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, арбитрын ажиллагаа зэрэг ажиллагаанд Хороог төлөөлж оролцох;
21. даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
22. зохицуулалтын хүрээний байгууллагуудаас хуулийн дагуу нийтэд танилцуулах мэдээлэл, тайлангийн нийтлэл, зарлалын байдалд хяналт тавих;
23. ижил чиг үүрэг бүхий олон улсын санхүүгийн байгууллага, зохицуулагч байгууллагуудтай хамтарч ажиллах, олон улсын стандартуудыг даган мөрдөх.

Бичил санхүүгийн газар

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль”, “Хоршооны тухай хууль”, “Валют зохицуулалтын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/, Валют солих цэг /ВСЦ/-тэй холбоотой Хорооны бүх чиг үүргийг нэгтгэн гүйцэтгэнэ. Үүнд:

1. ББСБ, ХЗХ, ВСЦ-дийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;
2. ББСБ, ХЗХ, ВСЦ-дийн тогтвортой хөгжлийг хангах асуудалтай холбогдсон журам, заавар, шалгуур үзүүлэлт, хэм хэмжээ, аргачлал, зөвлөмжийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
3. ББСБ, ХЗХ, ВСЦ-дийн үйл ажиллагаанд өрсөлдөөн, итгэлцлийг бий болгохтой холбоотой бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
4. ББСБ, ХЗХ, ВСЦ-дэд тусгай зөвшөөрөл, эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар үндэслэлтэй санал боловсруулах, бүртгэл хөтлөх;
5. тусгай зөвшөөрөл эзэмшигч болон санхүүгийн зохицуулалтын үйлчилгээнд хамаарах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч  санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хувийн хэрэг хөтлөх;
6. чиг үүргийнхээ дагуу иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн болон тухайн зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн оролцогчдод зориулсан сургалт, семинаруудыг удирдан зохион байгуулах;
7. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8. салбарын хэмжээнд санхүүгийн дүн шинжилгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, статистикийн нэгтгэл гаргах;
9. ББСБ, ХЗХ, ВСЦ-дийн зохицуулалт, хөгжлийн талаарх мэдээлэл, судалгааны сан бүрдүүлэх;
10. тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох асуудлаар санал боловсруулах;
11. зохицуулалтын хүрээний байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд тусгасан мэдээний үнэн зөв байдлыг магадлан хянаж, зайны хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх;
12. ББСБ, ХЗХ, ВСЦ-дийн хэмжээнд мониторинг хийх, тэдгээрээс явуулж буй бүхий л үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
13. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийж, уг зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шалгах;
14. газар дээрх үзлэг, шалгалтын стратегийг боловсруулж, энэ чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
15. хяналт, шалгалтын ажлын стандарт боловсруулах, боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь ханган ажиллах;
16. хянан шалгагчдыг гарын авлага, материалаар хангаж, хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
17. зохицуулалтын байгууллагуудын дотоод хяналтын тогтолцооны ажиллагааг хянах, үр ашигтай ажиллахад нь мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
18. тусгай зөвшөөрөл эзэмшигчид хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгч хоорондын маргааныг Хорооны эрх хэмжээний дагуу хянан шийдвэрлүүлэх;
19. эрх мэдлийнхээ хүрээнд захиргааны зөрчил хэргийг хөтөлж, шаардлагатай тохиолдолд шүүх болон мөрдөн байцаах байгууллагад мэдэгдэх;
20. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, арбитрын ажиллагаа зэрэг ажиллагаанд Хороог төлөөлж оролцох;
21. хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
22. зохицуулалтын хүрээний байгууллагуудаас хуулийн дагуу нийтэд танилцуулах мэдээлэл, тайлангийн нийтлэл, зарлалын байдалд хяналт тавих;
23. ижил чиг үүрэг бүхий олон улсын санхүүгийн байгууллага, зохицуулагч байгууллагуудтай хамтарч ажиллах, олон улсын стандартуудыг даган мөрдөх.

Тамгын газар

Тамгын газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Хорооны үйл ажиллагааны страгегийг боловсруулж, түүний биелэлт болон Хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2. Хорооны үйл ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, биелэлтийг нь хангах, тайлагнах;
3. Хорооны дотоод бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны сарын ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих;
4. Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөр, Монгол улсыг хөгжүүлэх жил бүрийн Үндсэн чиглэл зэрэг төр, засгийн удирдах дээд байгууллагуудаас баталсан бодлогын баримт бичгүүдэд СЗХ хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнүүд, төр, засгийн удирдах дээд байгууллагуудаас СЗХ-ны үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбогдуулан өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах арга хэмжээ авах;
5. Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас баталсан зарлиг, журам, тогтоолын дагуу холбогдох газруудад хүргүүлэх мэдээ, мэдээлэл, тайланг хугацаанд нь гарган хүргүүлэх;
6. бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг хуулийн дагуу гаргах, баталгаажуулах, холбогдох газруудад хүргүүлэх асуудлыг хариуцан хэрэгжүүлэх;
7. Хороо болон Хяналтын зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, зар хүргэх гаргасан шийдвэрийг нь баталгаажуулах;
8. хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар судалгаа хийн, санал боловсруулах;
9. Хорооны үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх санхүүгийн болон хүний нөөц, зохион байгуулалтын талаар судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
10. Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнуудад хянан шалгагчийн эрх олгох, тэдний ажиллах журмыг боловсруулж, Хорооны хурлаар батлуулж, хэрэгжүүлэх, улсын байцаагчдын үнэмлэх, тэмдэг, шийтгэвэрийн хуудасны бүртгэл хөтлөх;
11. Хорооны зохицуулалтын хүрээний бүх салбарт олгогдсон тусгай зөвшөөрөл, эрхийн нэгдсэн бүртгэл хөтлөх;
12. албан хэрэг хөтлөлт болон архив, бичиг хэргийн ажлыг заавар, журмын дагуу эрхлэх, хяналт тавих, албан хаагчдад зориулан энэ төрлийн сургалт зохион байгуулах;
13. Хорооны санхүүгийн төсвийн төслийг хуулийн хугацаанд боловсруулан төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өргөн барих;
14. Хорооны төсвийг хууль, журмын дагуу зарцуулж, хуулийн хугацаанд нь холбогдох байгууллагад тайлагнах;
15. тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигчдээс зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоосон журмын дагуу Хорооны дансанд төвлөрүүлэх, төсвийн орлого нэмэгдүүлэх эх үүсвэрийн судалгаа хийж, санал боловсруулах;
16. ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эд аж ахуйн хангалт, бүртгэл, тооллого, тайлагналтын асуудлыг хариуцах;
17. нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн жилийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулж, УИХ-ын холбогдох Байнгын хороод болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
18. дотоод мэдээллийн сүлжээг бий болгож, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлж, найдвартай ажиллагааг нь хангах;
19. Хорооны Вэб хуудсын мэдээллийг шуурхай шинэчлэх асуудлыг хариуцан эрхлэх, найдвартай ажиллагааг нь хангах;
20. санхүүгийн зохицуулах үйлчилгээний хүрээнд мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, түүний аюулгүй байдлыг хангах, программ хангамжийг нь сайжруулах;
21. олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл түгээх, лавлагаа өгөх асуудлыг хариуцан хэрэгжүүлэх;
22. Хорооны уулзалт, ёслолын арга хэмжээ болон нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
23. Хорооноос гадаад, дотоодын байгууллагуудтай байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг нь хангах арга хэмжээ авах;
24. Хорооны автомашин ашиглалтын байдалд хяналт тавих.

Санхүүгийн  тайлагнал, аудит, үнэлгээний чанарын хяналтын газар

Тус газар нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч, оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс зохицуулалтын хүрээний байгууллагуудын санхүүгийн тайлагнал, олон нийтэд хүргэх мэдээллийн үнэн зөв, бодитой байдал, аудит, үнэлгээний үйл ажиллагааны чанарт хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ:
1. Зохицуулалтын хүрээний байгууллагуудын санхүүгийн тайланд шинжилгээ хийх замаар эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн, санхүүгийн тайлагналыг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд хяналт тавих,
2. Зохицуулалтын хүрээний байгууллагуудын санхүүгийн тайлантай холбоотойгоор хийгдсэн аудитын болон үнэлгээний байгууллагуудын дүгнэлт, үнэлгээнд чанарын хяналт тавих,
3. НББ, аудит, үнэлгээний үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж, олон улсын холбогдох стандартуудыг зохицуулалтын хүрээний  байгууллагуудад нэвтрүүлэх,
4. Хороог үнэн бодит мэдээллээр хангаж, гаргах шийдвэрийн үндэслэлийг боловсруулах.

Эрх зүйн хэлтэс

Эрх зүйн хэлтэс нь Ажлын албаны даргын дэргэд ажиллах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1. Хороо болон Хяналтын зөвлөлийн гишүүд, Ажлын албаны мэргэжилтнүүдийг эрх зүйн зөвлөгөөгөөр хангах;
2. дотоод бүтцийн нэгжүүдээс боловсруулж буй хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, тогтоол, шийдвэрийн төсөл хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд магадлан хянах;
3. хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн лавлагааны сан хөтлөх, эрх зүйн сургалт, судалгаа хийх;
4. нийтээр мөрдүүлэхээр Хорооноос гаргасан эрх зүйн актыг хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагаар хянуулан бүртгүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх;
5. Хорооноос баталсан журам, заавруудын хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж санал гаргах
6. улсын байцаагч нараас зохицуулалтын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд илрүүлсэн зөрчил, дутагдлуудыг арилгуулах зорилгоор тавьсан торгууль, шийтгэвэр, албан шаардлагыг хууль, эрх зүйн талаас нь хянаж, гүйцэтгэлийг хангуулах.

Хамтын ажиллагааны хэлтэс

Хамтын ажиллагааны хэлтэс нь Ажлын албаны даргын дэргэд ажиллах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Хорооноос санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хөгжлийн асуудлаар гадаад орон болон олон улсын байгууллагуудтай өрнүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
2. Хорооноос төрийн, төрийн бус, олон нийтийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулах;
3. гадаадын хандивлагчид, хөрөнгө оруулагч нарын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг хангах;
4. Хорооны тайлан, танилцуулга, бусад шаардлагатай материалын эхийг англи хэлнээ орчуулах;
5. Вэб хуудсанд тавигдах материалыг англи хэлнээ орчуулах;
6. Монголбанктай хамтран улсын хэмжээний зээлийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажиллагааг хэрэгжүүлэх;
7. Хорооны зохицуулалтын хүрээний салбаруудын чиглэлээр хэрэгжүүлэхээр гадаад орон, олон улсын байгууллагуудад өргөн барих төсөл, хөтөлбөрүүдийн төслийг боловсруулах.

Мэдээллийн технологийн хэлтэс

Мэдээллийн технологийн хэлтэс нь Ажлын албаны даргын дэргэд ажиллах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Санхүүгийн салбарын мэдээлэл, технологийн чиглэл, хэтийн төлөвлөгөө, зөвлөмж, стандарт, холбогдох журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх,
2. Хороо, Ажлын албанд ашиглагдаж буй дотоод мэдээллийн сүлжээний найдвартай ажиллагаа, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг хариуцах,
3. Хорооны зохицуулалтын үйлчилгээний хүрээнд мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах, түүний нууцлал аюулгүй байдлыг хангах, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлж сайжруулах,
4. Хорооны хэрэгцээнд програм хангамж боловсруулах, шинэ технологи судлах, нэвтрүүлэх,
5. Хорооны газар, хэлтсүүдийн санхүүгийн мэдээлэл, нэгтгэл хариуцсан ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, нийт ажилтнуудад мэдээлэл, технологийн чиглэлийн сургалтыг төлөвлөгөөтэй зохион байгуулах,
6. Хорооны компьютерийн холбогдох техник хангамжийн захиалга, суурилуулалт, туршилт, тэдгээрийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллах,

7. Хорооны Вэб хуудасны хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажиллах, цаашид хөгжүүлж, сайжруулах, Хорооны Ажлын албанаас ирүүлсэн баримтын дагуу Вэб талбарт нэмэлт мэдээлэл байршуулах эсхүл хасах ажлыг тухай бүр шуурхай гүйцэтгэх,
8. Дотоодын болон гадаадын байгууллагаас Хорооны дэргэд хэрэгжих мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан хяналт тавьж ажиллах,
9. Санхүүгийн салбарын хэрэглэгч, оролцогчдын хууль ёсны эрх ашгийг, болзошгүй эрсдэлээс хамгаалах, Хорооны хүлээх чиг үүргийн дагуу санхүүгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах программ хангамжид хяналт тавьж, үзлэг хийх, мэргэжлийн дүгнэлт, тайлан, акт гаргах, зөвлөгөө өгөх.


Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 08:45