English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Даатгалын зах зээлд бичил даатгалыг шинээр нэвтрүүллээ
2010 оны 8-р сарын 02, Даваа гариг, 08:11

2010 оны 7 дугаар сарын 29, Улаанбаатар хот - Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Бичил Даатгалын Зах Зээлийн Чадавхийг Хөгжүүлэх” төслийн хүрээнд ядуу, бага орлоготой иргэдийн даатгалын хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан эрүүл мэндийн бичил даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө.

Эрүүл Мэндийн Яам, Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагууд, төсөлтэй хамтрагч даатгалын компаниудын төлөөллийн нийт 60 гаруй хүн оролцсон тус үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар нээн үг хэлж, төслийн удирдагч, мэргэжилтнүүд уг даатгалын бүтээгдэхүүний танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр СЗХ-ы Даатгалын Газрын Дарга С. Ганболд болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар Бодь Даатгал, Монгол Даатгал, Номин Даатгал компаниудын удирдлагад эрүүл мэндийн бичил даатгалын бүтээгдэхүүний зөвшөөрлийг гардуулав.

z2

Монгол Улсын Засгийн Газрын “Мянганы Хөгжлийн Зорилт”-ын ядуурлыг бууруулах зорилтыг хангах болон даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын санхүүжилтээр 2009 оны 9-р сараас хэрэгжүүлж эхлээд байгаа уг төсөл нь ядуу, бага орлоготой иргэдэд хандсан, хөнгөлөлттэй, найдвартай нөхцөл бүхий бичил даатгалын бүтээгдэхүүнийг сонгогдсон даатгалын компаниудаар дамжуулан хүргэх замаар иргэдийн хувьд эрсдэлийг зохицуулах, даван туулах чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 02, Даваа гариг, 08:18
Дэлгэрэнгүй...
 
СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 01:47

Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Бичил санхүүгийн талаар:

  • “Монконкорд”, “Есөн дэлбээ”, “Дөргөн хөгжил” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • “Ач эх” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • ”Өгөөжийн ач ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Хоёр. Даатгалын талаар:

  • “Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Төмөр-Очир овогтой Батзул, Санхүүгийн газрын захирлаар Чулуунбаатар овогтой Энх-Амгалан нарыг тус тус томилов.

ТАМГЫН ГАЗАР

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 01:49
 
Мэдээлэл
2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 08:54

Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгчийн тухай

Монголын даатгагчдын холбооны бүх гишүүдийн хурал 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, Холбооны ерөнхийлөгчөөр “Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батцогт, дэд ерөнхийлөгчөөр “Номин даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганзоригийг тус тус сонгосон.

Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ч.Батцогт нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тул Холбооны дүрмийн 4.14-т заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэд ерөнхийлөгч П.Ганзоригийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 08:55
 
ЗАРЛАЛ
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 09:02

ДААТГАЛЫН АКТУАР МАТЕМАТИКИЙН СУРГАЛТЫН ЗАРЛАЛ

2010 оны 7 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн урилгаар ХБНГУ-ын Цвикау хотын ИС-ийн профессор Р.Вундерлих “Актуар математик, түүний зарим хэрэглээ” сэдэвт 20 цагийн сургалтыг явуулна.

Cyp галтын үндсэн агуулга:

  1. Financial Mathematics
  2. Mortality
  3. Life Insurance and Annuities
  4. Premiums
  5. Reserves

Сургалтанд оролцох хүсэлтэй даатгалын компанийн aктуарчид МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн Математик загварчлалын тэнхимийн багш Г.Баттулгад ( Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ) бүртгүүлнэ үү (Оролцох даатгалын актуарчийн овог, нэр, даатгалын компанийн нэр, холбоо барих e-mail хаяг, утас).

МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн
Математик загварчлалын тэнхим

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 09:04
 
СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа
2010 оны 7-р сарын 08, Пүрэв гариг, 09:51

Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

 

Нэг. Бичил санхүүгийн талаар:

  • “Өгөөдэй зоос”, “Пенни” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • “Арвижих цээл”, “Техник шинэчлэл” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • “Нью ази ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Хоёр. Үнэт цаасны талаар:

  • “БАТС” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер дилерийн, “Фронтиер” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерийн, “Бидисек” ХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн, “Зюс капитал” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилер болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Зэрэглэл тогтоох этгээдэд эрх олгох, үйл ажиллагааг бүртгэх журам”-д заасан эрхийг авч, үйл ажиллагаагаа бүртгүүлсэн хуулийн этгээдэд Санхүүгийн зохицуулах хорооноос олгох бүртгэлийн гэрчилгээний загварыг батлав.
  • “Туул сонгино усны нөөц” ХК-ийн оноосон нэрийг “Монголиа Девелопмент Ресорсес” ХК болгон “Чацаргана” ХК-ийн оноосон нэрийг “Увс чацаргана” ХК болгон өөрчлөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг үүрэг болгов.

Гурав. Даатгалын талаар:

  • “Нэйшнл лайф даатгал” ХХК-д тэтгэврийн даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Жомолхари” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгов.
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан ”Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулав.
  • “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-ыг шинэчлэн батлав.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 08, Пүрэв гариг, 09:53
 
Илтгэлийн уралдааны болзол
2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 07:31

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь”

сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд зориулсан илтгэлийн

уралдааны болзол

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг мэргэжлийн байгууллага, их дээд сургуулийн хууль эрх зүй, санхүү эдийн засгийн чиглэлийн тэнхим, профессорын баг, эрдэмтэн, судлаач, оюутнууд болон сонирхогчдын дунд 2010 оны 7 дугаар сарын 01ий өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн тулгамдсан асуудалд судлаач, оюутнуудын анхаарлыг хандуулж үнэт цаасны зах зээлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр оюуны нөөцийг дайчлан үндэсний хэмжээний судалгаа мэдээллийн нэгдсэн санг арвижуулахад уралдааны зорилго оршино.

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 07:37
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL