|
СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа |
|
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 03:44 |
|
Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Бичил санхүүгийн талаар:
- “Альфа сант”, “Мон сант алдар”, “Номин юнион”, “Дархан арвин итгэл”, “Арвайн үр”, “Хөгжлийн дээж”, “Май капитал”, “Чандмана андууд”, “Си Ди Ко” зэрэг хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
- “Хас итгэл” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 сараар түдгэлзүүлэв.
- “Алтан өргөө сант”, “Баянцогт нуур” , “Хорго-Арвижих” зэрэг хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
- “Фужихолдинг ББСБ” ХХК, “Жэй Си финанс ББСБ” ХХК –д тус тус банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.
- “Эксклюзивчэнж” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Цогт-Асар ББСБ” ХХК-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
- “Улаанбаатар сэлэнгэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Хоёр. Үнэт цаасны талаар:
- “ҮЦТТТХТ” ХХК-ийн үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа, эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
- Сүүлийн дөрвөн улирлын хугацаанд дараалан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй болон мөнгөн хөрөнгийн гүйлгээг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаа талаар харилцагчдаас нь өргөдөл гомдол ирүүлсэн компаниудын төлбөрийн чадварт учирч болзошгүй хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайг тэмдэглэж зарим брокер, дилерийн компаниуд болон төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрлэв.
- “Алтан тариа” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрлэв.
- Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 2008 оны 12 дугаар сарын 08-ны 266 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов.
- “Монгол эд импекс” ХК-ийн хувь нийлүүлэгч Ц.Амарсайханы 190282ш, Д.Ринчингийн 188867ш, Р.Баярт-Одын 169828ш, И.Лхамсүрэнгийн 121284 ширхэг хувьцааг саналын эрхгүйд тооцов.
- “Увс хүнс” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээж, “Автокомбинат” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.
- “Монгол базальт” ХХК-ийн анхдагч зах зээлд арилжаалагдаагүй байгаа 36 000 000 ширхэг хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээлд нийлүүлэхгүй байхыг МХБ-д үүрэг болгов.
- “Таван богд” ХХК, “Булган брокер” ХХК-уудын брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгаж, “Эрдэнэст” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Гурав. Даатгалын талаар:
- “Гэрэгэ эстимэйт” ХХК, “Файн эстимэйт” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгов.
- “Ренессанс групп” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
- “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилов.
- “Бодь даатгал” ХХК-ийн Ц.Даваасүрэн, Л.Мягмарханд нарын даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
- “Соёмбо инк даатгал” ХХК-ийг “Түшиг даатгал” ХХК-д нэгдэхийг зөвшөөрч, “Соёмбо инк даатгал” ХХК-ийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
ТАМГЫН ГАЗАР |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг, 06:57 |
|
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 10:13 |
|
2009 ОНД ДААТГАЛЫН КОМПАНИУДААС ХАМГИЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ
ШИМТГЭЛ ОЛГОСОН ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Даатгалын тухай хуулийн 56.1-д “Даатгагч нь даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдэд аливаа төлбөр, хураамж төлөхийг хориглоно.” гэж заасан байдаг.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зохион явуулсан Даатгалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөний үед яригдсан гол асуудлуудын нэг болох даатгалын төлөөлөгчийн шимтгэлийг даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдэд олгохыг зогсоох явдал гэдэгтэй зөвлөлгөөнд оролцогчид санал нэгдэж, цаашид жил бүр даатгалын компанид оруулсан даатгалын хураамжийн орлогоос хамааран даатгагчаас хамгийн их хэмжээний шимтгэл олгосон даатгалын төлөөлөгчийн талаарх мэдээллийг Хорооны вэб хуудсанд тавьж байхаар тогтсон. Энэ талаар мэдээлэл ирүүлэхийг Хорооны 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/729 тоот албан бичгээр нийт даатгалын компаниудад явуулсан бөгөөд компаниудаас ирүүлсэн хариуг нэгтгэсэн болно.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 04, Мягмар гариг, 07:43 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 10:08 |
|
МОНГОЛЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД
ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ТУХАЙ
Монголын даатгагчдын холбооны бүх гишүүдийн хурал 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, Холбооны ерөнхийлөгчөөр “Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батцогт, дэд ерөнхийлөгчөөр “Номин даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганзоригийг тус тус сонгожээ. Мөн хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна.
- Удирдах зөвлөлийн гишүүд:
1.“Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батцогт
2.“Номин даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганзориг
3.“Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших
4.“Түшиг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Жалавдорж
5.“Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг
- Хяналтын зөвлөлийн гишүүд:
1.“Практикал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажав
2.“Мөнх даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Оюунгэрэл
3.“Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Буянбат
Монголын даатгагчдын холбооны хаяг өөрчлөгдөж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 1 дүгээр байрны 11 тоотод үйл ажиллагаагаа эрхлэн явуулахаар болжээ. Утас/факс: 70110837 |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 10:12 |
|
2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, 01:28 |
|
Тус Хорооны Даатгалын газраас “Даатгалын хохирол үнэлгээчдийн уулзалт ярилцлага”-ыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад даатгалын хохирлын үнэлгээний компанийн ажилтануудаас гадна даатгалын болон даатгалын зуучлагч компаниудын төлөөлөл оролцов. Уулзалт ярилцлагын дүнд дараах санал дүгнэлтүүд гарав.
Даатгалын хохирлын үнэлгээний холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар судлах, танилцуулга гарган Хорооны удирдлагад хүргүүлэх
Даатгуулагч хохирлоо үнэлүүлээд нөхөн төлбөрийг олгохгүй байх тохиолдолд хохирлыг үнэлэх үү үнэлэхгүй юу гэдгийг авч үзэх, олгогдоогүй үед даатгалын хохирол үнэлгээний тайлан дээр нэмж тодруулж тайлагнах хэрэгтэй эсэхийг тодруулж авч үзэх,
Тайланд хөрөнгийн үнэлгээний компаниуд зах зээлийн судалгааны үндэслэлийг дурдах, даатгалын хохирол үнэлэхэд их бага зөрүү гардаг учраас цаашид яагаад ийм үнэтэй байгаа вэ гэдэгт үндэслэл, тайлбар тодруулгыг тайланд оруулдаг байх,
Даатгалын багц дүрмээр даатгалын хохирол үнэлэгч хариуцлагын даатгалд хамрагдахаар заасан, гэтэл шинээр батлагдсан үнэлгээний тухай хуульд үнэлгээ хариуцлага даатгагдахаар байгаа учраас энэ давхардлыг яаж шийдэх талаар зохицуулалтыг хийх зэрэг болно.
ДААТГАЛЫН ГАЗАР |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, 01:30 |
|
2010 оны 4-р сарын 27, Мягмар гариг, 08:56 |
|
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт зохицуулалтын болон хяналт шалгалтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү: |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 27, Мягмар гариг, 09:03 |
|
|