English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Даатгалын актуар тооцооллын сургалт хамтран зохион явууллаа
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 06:47

Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны техник туслалцааны шугамаар хэрэгжиж байгаа “Даатгалын зохицуулалтыг боловсронгүй болгох төсөл”-ийг хэрэгжүүлэгч олон улсын багтай хамтран Хорооны хурлын зааланд даатгалын актуар тооцооллын сургалтуудыг 2010 оны 6 дугаар сарын 9, 17-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа. Энэхүү сургалтанд Австралийн даатгалын зохицуулалтын байгууллага, даатгалын компаниудад олон жил актуарчаар ажиллаж баялаг дадлага туршлага хуримтлуулсан даатгалын актуарч ноён Рэй Уиллинг оролцож, Хорооны Даатгалын газрын хянан шалгагч нар болон даатгалын байгууллагуудын актуарчдад зориулсан даатгалын зах зээлийн олон улсын практикт хамгийн их өргөн хэрэглэгдэж байгаа даатгалын актуарын тооцооллын “гинжин шатлалын арга”, “Борнхейтер-Фергуссоны арга”-ын талаар хичээл заалаа.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 232 дугаар тогтоолоор “Даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ журмыг 2010 оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус журмын дагуу даатгалын нөөц сангуудыг (учирсан боловч нэхэмжлээгүй хохирлын нөөц сан, учирч болзошгүй хохирлын нөөц сан) даатгалын хэлбэр тус бүрээр актуар тооцооллын аргаар байгуулах шаардлага тавигдаж байгаа юм. Даатгалын нөөц сангийн бүрдүүлэлт, зарцуулалтанд Хорооноос улирал тутам хяналт тавих бөгөөд даатгалын компаниуд өөрсдийн даатгалын нөөц сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайлангаа Хорооноос баталсан маягтын дагуу гаргаж, улирал бүр Хороонд ирүүлж байна.

 

Иймд 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг даатгалын байгууллагууд даган мөрдөж биелүүлэхэд даатгалын актуар тооцооллын дээрх сургалтууд чухал ач холбогдолтой боллоо.

 

Даатгалын газар

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 06:49
 
СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 01:39

Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Бичил санхүүгийн талаар:

  • “Хас кредит”, “Грави”, “Кредит юнион монгол”, “Байтерек”, “Азийн алтан суврага”, “Монгол тэрбумтан”, “Хүнгэлдуут”, “Таван ханхар”, “Өргөн эрдэнэ” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • “Говийн хишиг”, “Идэр сэрвэн”, “Тосон есөн бүлэг” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Орчил бизнес”, “Ар сондор”, “Магнаг хэтэвч”, “ЖТБ”, “Зэндэм-Арвижих”, “Дэвших чулуут” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй “Түмэн эрдэс”, “Кайцен”, “Ихэр агар”, “Дэлгэрэх арвай” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • “Мөнгөн зоос кредит” ХХК, “Прогресскапитал” ХХК -дын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “БС Велт” ХХК-нд банк бус санхүүгийн гадаад валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгов.
  • “Финанс энд девелопмент оф майнинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.
  • Хорооноос тогтоосон банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг хангаж ажиллаагүй “Гэрэл инвест ББСБ” ХХК; “Зул оюу ББСБ” ХХК; “Монголиа Гонконг финанс корпораци ББСБ” ХХК; “Өнө ингүүмэл ББСБ” ХХК; “Өрнө дорнын гүүр ББСБ” ХХК; “Смолл энд медиум бизнес кредит ББСБ” ХХК; “Хөгжил эх ББСБ” ХХК; “Сэдхаан ББСБ” ХХК; “Хөгжлийн түлхүүр ББСБ” ХХК; “Ялгуулагч ББСБ” ХХК компаниудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар, “Футур эволюшн ББСБ” ХХК-ийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, “Их жас ББСБ” ХХК-ийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
  • “Монку”, “Аврагас зоос” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • “Сити хөгжил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Арвис итгэл ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, “Мат инвестмент ББСБ” ХХК-ийн ББС-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • “ББСБ”-аас хаалттай өрийн бичиг гаргах журам”-ыг батлав.

Хоёр. Үнэт цаасны талаар:

  • “Монет” ХХК-ийн брокер, дилерийн болон андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгов.
  • “Глобал Ассет” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  • “Глобал Ассет” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилов.

Гурав. Даатгал талаар:

  • “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн тэтгэврийн даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл олгов.
  • “Түшиг даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрөв.
  • “Миг даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн, дүрмийн сангийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орлуулав.
  • “Ердийн даатгалын компанийн хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалт, түүнд тавигдах шаардлага”-ыг шинэчлэн батлав.
  • “Даатгуулагчийн хөрөнгийг тусгаарлан байршуулах, түүний зарцуулалтад хяналт тавих журам” батлав.

ТАМГЫН ГАЗАР

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 24, Мягмар гариг, 10:11
 
СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа
2010 оны 6-р сарын 07, Даваа гариг, 02:09

Тус хорооны ээлжит хуралдаан 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Бичил санхүүгийн талаар:

  • Хорооны 2008 оны 169 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулав.
  • “Нэт капитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
  • “Говийн цэнхэр алтай ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  • “Жам зам ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, “УБНП ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
  • “Лхабуян” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
  • “ГСБЭХ” , “Мина”, “БЭХ”, “Чаданхүү”, “Ган-Ивээл” хоршоодод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • “Монку”, “Аврагас зоос” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Хоёр. Үнэт цаасны талаар:

  • “Үнэт цаасанд нэгдсэн дугаар олгох журам” батлаж, “ҮЦТТТХТ” ХХК-д нэгдсэн дугаар олгох эрх олгов.
  • “Архуст шунхлай” ХК, “Мөнх Үндэс” ХК-уудын үнэт цаасны арилжааг тус тус сэргээв.
  • “Эрдэнэт хивс” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.
  • “Монад” ХК-ийн үнэт цаасны бүртгэлийг хүчингүй болгов.
  • “ТТСЕК” ХХК-ийн брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  • “Монголрейтинг сервис” ХХК-д зэрэглэл тогтоох эрх олгох, үйл ажиллагааг бүртгэв.
  • “Монгол шинэс” ХК-ийн оноосон нэрийг “Монгол баннер” ХК, “Бааз” ХК-ийн оноосон нэрийг “Монголиа-Инфрастракча” ХК болж өөрчлөгдсөнтэй холбогдон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
  • “ҮЦТТТХТ” ХХК-д нэгдсэн дугаар олгох эрх олгов.
  • “Булганброкер” ХХК, “Тулгат чандмань баян” ХХК, “Бидисек” ХК, “Эм Ай Си Си” ХХК, “Евразиа капитал монголиа” ХХК-иудын итгэмжлэлийн үндсэн дээр харилцагчийн захиалга үйлдэх, холболтын данс нээх, данс нэгтгэх, данс хооронд мөнгөн болон үнэт цаасны шилжүүлэг хийх, “ҮЦТТТХТ” ХХК-иас хаилцагчдын бэлэн мөнгө хүлээн авах, өөрийн компаниар дамжуулан тараах үйл ажиллагааг 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэргээн эдгээр компаниудад Хорооны 2010 оны 131 дүгээр тогтоолоор тогтоосон хязгаарлалтыг цуцалж сэргээв.

Гурав. Даатгал болон бусад асуудлаар

  • “Мега Марз” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
  • “Гранд даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилов.
  • “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг шинэчлэн батлав.
  • Санхүүгийн зохицуулах хорооны “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг батлав.
  • Хорооны 2006 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, эрхийн нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-д өөрчлөлт оруулав.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 30, Лхагва гариг, 08:25
 
Мэдээлэл
2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 08:45

МОНГОЛ УЛС ДАХЬ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ БА

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭЧЛЭЛ”

сэдэвт семинар


Санхүүгийн Зохицуулах Хороо, Азийн Хөгжлийн Банкнаас хамтран “Монгол улс дахь Санхүүгийн салбарын үнэлгээ ба Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл” сэдэвт семинарыг 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Семинарын зорилго нь АХБ-наас Санхүүгийн салбарт хийсэн үнэлгээний дүн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар АХБ, СЗХ-ноос хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнгийн талаар танилцуулах явдал болно. Энэхүү семинарын хүрээнд хувийн хэвшлийн цаашдын өсөлтийг хангахад тулгарч буй хүндрэлүүд, түүнийг шийдвэрлэх алхамууд, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтэнд хүрэх арга замд үнэлгээ өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Семинарт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол банк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн өмчийн хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК болон брокер, дилерийн компаниудын төлөөлөгчид оролцоно.


Семинарын хөтөлбөр

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ҮНЭТ ЦААСНЫ ГАЗАР

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 02, Лхагва гариг, 09:33
 
Эрдэм шинжилгээний бага хурлын дүн гарлаа
2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 09:31

“Монгол Улсын даатгалын зах зээлийг хөгжүүлэх боломж, бололцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоотой хамтран “Монгол улсын даатгалын зах зээлийг хөгжүүлэх боломж, бололцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Уг хуралд шилдгээр шалгарсанДаатгалын зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломж”, Эрүүл мэндийн даатгалыг хувийн секторт нэвтрүүлэх нь”, Даатгалтай сургууль хөтөлбөр”, Монгол улсад бичил даатгалын бүтээгдэхүүнийг банкны салбараар дамжуулан хөгжүүлэх боломж”, "Ердийн даатгалын компанийн нөөцийн санг тооцох актуар аргачлал", Монголын даатгалын зах зээлийн загварзэрэг 6 илтгэлийг хэлэлцүүлсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 09:35
Дэлгэрэнгүй...
 
Мэдээлэл
2010 оны 5-р сарын 14, Баасан гариг, 09:57

Даатгалын хохирол үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх
хүсэлтэй байгууллагуудын анхааралд


Хорооноос даатгалын хохирол үнэлгээчний сургалтыг 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах тул уг сургалтанд оролцуулах ажилтнуудын нэрсийг тус Хорооны Даатгалын газарт бүртгүүлнэ үү. Утас: 261673
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 15, Бямба гариг, 06:13
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL