Монголын ББСБ-уудын холбооноос шалгаруулдаг ШИЛДЭГ ББСБ-уудад дараах ББСБ-ууд шалгарлаа.

МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, сурталчилах зорилгоор жил бүр Шилдэг ББСБ-г шалгаруулдаг билээ. 2014 оны хувьд шилдэг ББСБ-уудыг шалгаруулахдаа Банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган, онцгой хувь нэмэр оруулсан зэрэг болон тухайн ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, харилцагчийн тооны өсөлт, ажлын байрны нэмэгдүүлэлт, салбар нэгжийн өсөлт, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэргийг түлхүү авч үзсэн нь онцлог юм.

МББСБХолбооны 2014 оны шилдгээр дараах ББСБ-ууд шалгарлаа.

1.      Оны шилдэг байгууллагаар БИД ББСБ

2.      Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Газар партнерс ББСБ

3.      Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар Монголын санхүүгийн групп ББСБ

4.      Оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар Транскапитал ББСБ тус тус шалгарлаа.