Ядуурлыг бууруулах Японы сангаас Азийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны хэрэгжүүлж байгаа “Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” JFPR9152-MOHтөслөөс 2013 онд ХЗХ-ны суурь үнэлгээг нийт ХЗХ-ны 94%-д, 2014 оны 6-11 сарын хооронд нийт ХЗХ-ны 95,7%-д хоёр дахь үнэлгээг хийлээ. Уг үнэлгээг Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо(МХЗХХ), Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвийн(МХСМТ) болон салбарын мэргэшсэн үнэлгээчид гүйцэтгэлээ.

ХЗХ-ны үнэлгээний зорилго нь ХЗХ-дод үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (мэргэжлийн холбоо, сургалтын байгууллага гэх зэрэг)-ын зүгээс ХЗХ-дын хэрэгцээнд нийцсэн дэмжих үйлчилгээг үзүүлэхийн тулд ХЗХ-дын чадавхыг үнэлэх, ангилах, сургалт чадавхжуулалтын хэрэгцээг тодорхойлох, ХЗХ-дын удирдлага болон гишүүдэд хялбар ойлгомжтой, гүйцэтгэлээ сайжруулах хэрэгсэл болгон ашиглахад чиглэгдэж байгаа юм. 

ХЗХ-ны суурь үнэлгээнээс тодорхойлсон чадавхын сургалтыг уг төслийн хүрээнд 2013-2014 онд нийт ХЗХ-ны 96%-ийг хамруулж зохион байгуулсан юм.